10 жил ярьсан ч зах худалдааны төвүүдийг нүүлгэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

10 жил ярьсан ч зах худалдааны төвүүдийг нүүлгэж чадсангүй

10 жил ярьсан ч зах худалдааны төвүүдийг нүүлгэж чадсангүй

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 111 зах, худалдааны төв бий. Эдгээрээс томоохон захыг нүүлгэх талаар одоогоос 10 жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэхдээ нүүлгэх ажил судалгааны шатанд явж байгаа гэх тайлбарыг албаны хүмүүс хэлдэг. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, хүний хөдөлгөөний сааруулах нэрийдлээр дээрх арга хэмжээг авах зохицуулалт хийхээр болсон. Гэвч одоог хүртэл амжилт олоогүй ажлын судалгаа дахин эхэлжээ.

САНАЛ ЯРИГДДАГ Ч ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАЖ ЧАДДАГГҮЙ

2012 он."Нарантуул", "Хархорин", "Бөмбөгөр" худалдааны төв, 100 айл, "Барс" зах зэрэг захыг нүүлгэнэ гэж нийслэлийн дарга нар мэдээлж байлаа.  Тухайлбал, "Нарантуул" олон улсын худалдааны төвийг хотын зах руу нүүлгэх санал. Гэсэн ч "Нарантуул"-ын газар ашиглах гэрээг 25 жил сунгасан учир нүүлгэх ажил бүтээгүй. Нийслэлийн ба­рил­га хот байгуулалт, тө­лөв­­­лөлтийн газраас тухайн үед “Тус худал­дааны төвийг нүүлгэхгүй. Нийслэлийн Газрын албанаас манайд тус худалдааны төвийн газар ашиглах гэрээг 25 жилээр сунгасан гэж мэдээ ирүүлсэн. Нүүлгэх тухай ярьсан ч хувийн өмч болохоор бид яаж ч чадахгүй” гэсэн хариу өгч байжээ. Мөн бусад худалдааны төв дээр ч газрын асуудлаас болоод нүүлгэн шилжүүлэх ажил хойшилдог байна.

Зах, худалдааны төвүүд ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ.

Томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд  147 мянга 293 оюутан сурдгаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141 мянга 391 оюутан буюу 96 хувь нь байгаа аж. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

ХОТЫН ЗАХИРАГЧДЫН АМЛАЛТ ҮЛГЭР ХЭВЭЭР БАЙНА

2016 он. Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд хот баруун тийш тэлнэ. Зах, худалдааны төвийг түгжрэл сааруулах зорилгоор нүүлгэнэ. "Нарантуул", "Да" хүрээ зэрэг захуудыг ажиллаж байх хугацаандаа нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлнэ гэж байв. Үүний дараагийн захирагч асан С.Амарсайхан 2018 оны 4-9 дүгээр сард барилгын зах болон бусад томоохон худалдааны төвийг нүүлгэх шийдвэр гаргасан. Холбогдох албаны хүмүүстэй хамт газар дээр нь очиж танилцаж ажил эрчимтэй явж байгааг ч харуулж байв. Гэтэл  өнөөдөр бодит байдал дээр тус ажлын судалгаа дорвитой хийгээгүй нь харагдаж байна. Хэрэв шаардлагатай судалгааг хийсэн бол он, он дамжиж нэмэлт ажлын хэсэг гаргаж, үүрэг, чиглэл өгөхгүй байсан. 10 дахь жилдээ ярьж буй нүүлгэлтийн ажил өнөөдөр Д.Сумъяабазарын үед ч үргэлжилсээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж