Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа унаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа унаж байна

Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа унаж байна

Украин-Оросын хурцадмал байдал нь эдийн засгийн сэргэлтэд саад болно гэсэн болгоомжлол үнэн бол Мягмар гаригаас эхлэн Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа, ханш унах болжээ. Японы "Nikkei 225" индекс бараг хоёр хувиар унасан бол Өмнөд Солонгосын "Kospi" индекс эхний арилжаагаар 1.4 хувиар унав.

Зүүн Европ дахь хурцадмал байдал нь газрын тосны үнэ өсөхөд хүргэж, бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг улам дордуулна гэсэн болгоомжлолыг бий болголоо.

Дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөнөөс дөнгөж сэргэж буй энэ үед хөрөнгө оруулагчдын дунд бухимдал үүсч байна. "S&P 500" индексийн цахим мини фьючерс 1.5 хувиар ухарсан байна. "Dow Jones" индекс 1.3 хувиар буурсан бол "Nasdaq 100" цахим мини фьючерс 2.2 хувиар унав. Европ илүү их хэмжээний алдагдал хүлээсэн бөгөөд Германы "Dax" индекс, Францын "Cac 40" хувиар буурчээ.

"CMC Markets"-ийн зах зээлийн шинжээч Тина Тенг "Геополитикийн хурцадмал байдал буцалж буй тул эрсдэлээс ангижрах хандлага нь зах зээлийн томоохон алдагдалд хүргэсэн" гэж хэлэв. Тэрбээр "АНУ-ын гурван индексийн фьючерс эхний өсөлтийг арилгаж, уналттай хаагдсан нь Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн биржийн ханш буурч байгааг харуулж байна" гэв. Нефтийн үнэ нэг баррель нь 70 ам.доллар давлаа. Олон улсын жишиг болох "Brent" маркийн газрын тосны үнэ Азийн арилжаагаар 95.39 ам.долларт хүрчээ. Баруун Техасын зах зээлийн үнэ 3 хувиар өсч, баррель нь бараг 94 ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж