Австрали Хятадын болгоомжгүй алхамд хариу тайлбар хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Австрали Хятадын болгоомжгүй алхамд хариу тайлбар хүсэв

Австрали Хятадын болгоомжгүй алхамд хариу тайлбар хүсэв

Австралийн засгийн газар тус улсын хойд эргийн ойролцоох далайд явж байсан Австралийн тийрэлтэт онгоцыг Хятадын тал лазераар өнгөрсөн долоо хоногт гэрэлтүүлж аюул заналхийлсэн гэж үзэж байна. Ерөнхий сайд Скотт Моррисон Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн флотын (PLAN) байлдааны хөлөг онгоц аюултай бөгөөд болгоомжгүй үйлдэл гаргасан тул хариу тайлбар өгөхийг Хятадын засгийн газраас Даваа гаригт хүслээ. Тэрбээр "Энэ бол аюултай, мэргэжлийн бус, тэнгисийн цэргийн флотын хувьд болгоомжгүй явдал байсан.Тэд яагаад ийм зүйл хийсэн талаар  хариулт авахыг хүсч байна" гэж хэлэв. Мөн “Муугаар бодоход айлган сүрдүүлж, дээрэлхэж байна” гэж Моррисон төгсгөлд нь онцлов.

Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Ван Вэнбин сэтгүүлчдэд хэлэхдээ "Хятадын лазерт хөлөг онгоц олон улсын хуулийг дагаж мөрддөг" гэж байсан удаатай. Мөн шалгалт явуулахад Хятадын тал лазер тусгаагүй, худал мэдээлэл Австралийн тал гаргасан гэж үзжээ. Мөн Хятадын хууль дүрэм, хөлөг онгоцны мөрдөгдөх журам зэргийг хүндэтгэхийг Австралийн талд уриалж, мэдэгдэл хийжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж