"Оюутан цэрэг"-т 300 оюутан хамрагдана

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Оюутан цэрэг"-т 300 оюутан хамрагдана

"Оюутан цэрэг"-т 300 оюутан хамрагдана

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийн талаар өнөөдөр /2022.02.22/ Батлан хамгаалах яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран мэдээлэл хийлээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон "E-Mongolia" академийг энэ онд байгуулсан. Үүнтэй холбоотойгоор 21 аймгийг цахимжуулах ажлыг хийж байна. 2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан . Мөн шинээр Барилга хот байгуулалтын яамны таван тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагуудад үзүүлдэг 12 төрлийн үйлчилгээ, хүүхдийн мөнгө авах хүсэлт зэрэг үйлчилгээнүүд нэмэгдлээ. Ирэх гуравдугаар сард оюутан цэргийн бүртгэл цахимаар болно. Батлан хамгаалах яам 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулж нийтдээ 100 мянга гаруй иргэн цахимаар бүртгүүлсэн талаар танилцуулсан.

БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж:

-Өмнө нь "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд сурч буй сургуулиасаа сургуулийн тодорхойлолт, голч дүн баталгаажуулсан бичиг авч, дүүргийнхээ цэргийн штаб дээр бүртгүүлдэг байсан. Энэ жилээс эхлэн энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд Е-Mongolia цахим үйлчилгээний системд бүртгүүлэхэд хангалтай. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд сурч байгаа эсэх, голч дүн 2.8  байх гэх мэт шаардлагад хүрч байгааг таван минутын дотор оюутнуудад мэдээлэх боломжтой болж байна. Жилд дунджаар 5000 гаруй хүүхэд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээдэг. Бид энэ хөтөлбөрт батлагдсан төсвийнхөө хэмжээнд хүүхэд авдаг. Энэ жилийн төсөвт  314 сая төгрөг тусгасан. Энэ нь 300 гаруй хүүхэд хамрагдах боломжтой төсөв юм. Цар тахлын улмаас хоёр жил оюутан цэрэг аваагүй. Тиймээс хоёр, гуравдугаар курсийн оюутнууд хамрагдах боломжгүй. Зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж