Жоншны уурхай нурж, нэг ажилтан нас баржээ | News.MN

Жоншны уурхай нурж, нэг ажилтан нас баржээ

Жоншны уурхай нурж, нэг ажилтан нас баржээ

Жоншны уурхай нурж, нэг ажилтан нас баржээ

Хэнтий аймгийн Батноров сумын долдугаар багийн Бэрх тосгонд жонш олборлох уурхайд нуралт болж, нэг хүн нас баржээ. Ослын дуудлага өнгөрсөн шөнө 00:58 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ талаар Батноров сум дахь Онцгой байдлын газраас тодруулахад  “Бэрх тосгонд жонш олборлох уурхайд нуралт болж нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлага ирсэн. Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 70 км замыг туулан очиход нэг хүн осолдож амь насаа алдсан байсан. Харин уурхайд ажиллаж байсан долоон хүн ямар нэгэн бэртэл аваагүй эсэн мэнд байгаа. Уг нь жоншны уурхай аюулгүй байдлаа хангасан байсан” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр ослын дуудлагын дагуу аврах багийнхан “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан 53 настай иргэн бэхэлгээ хийж байгаад нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-22 213.87.162.137

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-02-22 64.119.21.40

Аюулгүй байдлаа хангаагүй л байна даа.Хангасан бол хүн нас барахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2022-02-22 192.82.88.175

ЖЕНДЕР

Avatar

Зочин 2022-02-22 49.0.178.254

эмэгтэй уурхайчинтай. бэрх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж