Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Муу л бол С.Эрдэнэ үү?

Муу л бол С.Эрдэнэ үү?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АТГ шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэл гарсантай холбогдуулж гишүүд өөрсдийн цахим хуудастаа гүтгэлэг хэмээн мэдэгдэж зураг хөргийн хамтаар оруулжээ.

Тухайлбал, Х.Ганхуяг гишүүн цахим хуудастаа “С.Эрдэнэ болио” хэмээн тодотгож, НДС-аас шамшигдуулсан мөнгөө олж ир гэжээ. Тэрбээр “Өөрийн төлбөртэй сайтууд болон бичээч нараар хэдэн зураг эвлүүлээд, ижил гарчигтай гүтгэсэн мэдээлэл түгээдэг увайгүй улс төр одоо явахаа больсон. Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар миний бие удаа дараа хэвлэл мэдээлэлд тайлбар өгсөн зээл авсан тус компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй, зээл авах үед нь ч улс төрийн алба хашдаггүй мөн хаших эсэхээ ч мэдээгүй байсан. Тус зээлэнд улс төрийн нөлөөлөл үзүүлэх ямар ч үндэслэлгүй тухайгаа МАН-ын хяналтын хороонд тайлбараа ч хүргүүлсэн, хууль хяналтын байгууллагад ч шалгуулахад бэлэн байна. Харин С.Эрдэнэ дарга та төлбөртэй сайтууд, бичээч нартаа их хэмжээний мөнгө зарцуулж, явуургүй улс төр хийж суухын оронд нийгмийн даатгалын сангаас шамшигдуулсан мөнгөө олж ир” гэсэн байна.

Түүний постын дор  “явж явж С.Эрдэнэ та нарын хажууд хүн шүү”, “С.Эрдэнэ танай намын жүжигтэй хамаагүй” зэргээр иргэд сэтгэгдлээ бичжээ.  Хөгжлийн банкны асуудлыг улс төр болгож байгаа нь үнэндээ АН биш Ардын намын дарга нар нь өөрсдөө шүү дээ. Тиймээс дарга нартаа уурласан уураа МАН-ын гишүүд АН-ын дарга асан С.Эрдэнэд гаргаж байгаа нь зохимжгүй юм. Муу л бол захын хар овоохой гэгчээр дуртай нь С.Эрдэнийг чичилдэг болжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Учрал хүртэл боов тараасандаа бантаж, иргэдийн шүүмжлэлийг С.Эрдэнэтэй мөн л холбож, хардаж байгаагаа чуулганы танхимд хэлж байсан. Тэгвэл өчигдөр МоАХ-ны хэрүүл С.Эрдэнийг буруутай гэж Х.Баттулгын талынхан шүүхэд хандахаа ч мэдэгдсэн.  Ийнхүү С.Эрдэнэ гэж буруу бүхнийг чихдэг "захын хар овоохой"-той болсон бололтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж