Украин ОХУ-ыг түрэмгийлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Украин ОХУ-ыг түрэмгийлсэн үү?

Украин ОХУ-ыг түрэмгийлсэн үү?

Украины хорлон сүйтгэгчид зэвсэгт машинаараа Оросын нутаг дэвсгэрт нэвтрэхийг завдсан гэж Оросын арми Даваа гаригт мэдэгдсэн. Тэгвэл тус мэдээг барууныхан Москва түрэмгийлэх шалтаг хайж байна гэж үзэж байна. Киев тухайн мэдэгдлийг худал мэдээ гэж үгүйсгээд байгаа юм.

Украины хорлон сүйтгэгчдээс болж таван хүн амиа алдсан гэж Оросын арми мэдэгджээ. Украин болон түүний барууны холбоотнууд Москваг хил дээр бөөгнүүлсэн асар том армиараа Украин руу довтлох шалтаг гаргаж магадгүй гэж хэдэн өдрийн турш ярьж байсан тул нөхцөл байдал хурцдав. Барууны орнууд ЗХУ задран унатал буюу 1991 он хүртэл хяналтдаа байлгаж байсан хөрш рүүгээ халдан довтлохоор төлөвлөж байна гэж ОХУ-ыг буруутгаад хэдэн долоо хоног болсон.

Харин Москва ямар нэгэн халдлага төлөвлөөгүй ч аюулгүй байдлын өргөн баталгаа, тэр дундаа Украин хэзээ ч NATO-д элсэхгүй гэсэн амлалт өгөхийг шаардаж байлаа. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путин, Байден хоёрын хооронд ямар ч үед дуудлага, уулзалт хийх боломжтой гэж мэдэгдсэн ч дээд хэмжээний уулзалт хийх тодорхой төлөвлөгөө хараахан гараагүй байгааг мэдэгдлээ.

Хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаа ч энэ долоо хоногт Гадаад хэргийн сайд нарын уулзалт ямар үр дүнд хүрэхийг дэлхий дахин хүлээж байна. Европын санхүүгийн зах зээл сөргөлдөөн гарснаас хойш хэлбэлзэн, 0.5 хувь болон 1.8 хувь болов. Үүнтэй зэрэгцэн Оросын хөрөнгийн биржийн хувьцаа уналаа.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж