"Украин бол утсан хүүхэлдэй"

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Украин бол утсан хүүхэлдэй"

"Украин бол утсан хүүхэлдэй"

Герман, Франц, АНУ-ын удирдагчид Украины салан тусгаарласан бүс нутгийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн Путины шийдвэрт хариу өгөхөөр тохирсон тухай Олаф Шольцийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2022.02.21/ мэдэгдэв. Тэд Оросын эсрэг яг ямар хориг арга хэмжээ авахыг хэвлэлийн төлөөлөгч тодорхой хэлээгүй байна. Гурван улсын удирдагчид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг үг хэлсний дараа ярилцсан гэв.

Тэгвэл Жо Байден тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн зүүн Украины хоёр бүс нутаг болон АНУ-ын хувь хүмүүс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг хориглох тушаалд гарын үсэг зурлаа. Энэхүү тушаалын хүрээнд АНУ-ын иргэн шинэ хөрөнгө оруулалт хийхийг болон тухайн бүс нутгаас аливаа бараа үйлчилгээ, технологийг АНУ-д шууд болон шууд бусаар импортлохыг хоригложээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.02.21/ Украины нөхцөл байдлын талаар бараг нэг цаг орчим телевизээр үг хэлсэн. Дараа нь тэрбээр Украины зүүн хэсгийн салан тусгаарласан хоёр бүс нутгийг тусгаар тогтносон улс гэж зарлан, албан ёсоор баримт бичигт гарын үсгээ зурсан билээ. Тэрбээр Украины эсрэг дайралт хийсэн егөө утгатай үгс нэлээд хэлсэн бөгөөд тэднийг “Утсан хүүхэлдэйн дэглэмтэй, АНУ-ын колони улс,  тусгаар тогтносон төрт ёсны уламжлалгүй, Зөвлөлт улсыг үндэслэгч В.Лениний зохиомол бүтээл болсон улс” гэх мэтээр хэлжээ. Мөн неонацистууд нэмэгдэж, олигархиуд олширлоо гэсэн байна.

Одоо Украины НАТО-д элсэх гэсэн эрмэлзэл нь ОХУ-д аюул учруулж байна гэж Путин үзжээ. “Тэд янз бүрийн хориг арга хэмжээгээрээ дамжуулан Орос улсыг хэцүү байдалд оруулах зорилготой. Орос улс өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Аливаа хориг арга хэмжээ авах шалтаг тэдэнд үргэлж олдоно, эсвэл зохиомлоор гаргаад ирнэ” гэж Путин хэлэв.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Оросын рублийн ханш ч хамгийн бага түвшиндээ хүртэл унаад байна. Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр Оросын рубль 37.19 төг байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж