Фань Бинбин солонгос кинонд тусгай дүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Фань Бинбин солонгос кинонд тусгай дүр бүтээжээ

Фань Бинбин солонгос кинонд тусгай дүр бүтээжээ

Та бидний Хятадын “Хуанжу гэг” киноны Жинсуогийн дүрээр сайн мэдэх алдартай жүжигчин Фань Бинбин Өмнөд Солонгосын “JTBC” телевизийн ‘Insider’ кинонд тусгай дүр бүтээжээ. Фань Бинбин тус кинонд тусгай дүр бүтээсэн нь Өмнөд Солонгосын шүтэн бишрэгчдэд нь баяртай мэдээ боловч Хятадад маш том маргаан үүсгэсэн байна.

Тэрбээр тус кинонд дүр бүтээхийн тулд Өмнөд Солонгост энэ оны эхээр ирсэн аж. ‘Insider’ кинонд Кан Ха Ныль, И Ё Юн нар гол дүрийг бүтээж байгаа бөгөөд энэ оны сүүлээр цацагдах юм.

Фань Бинбин нь Хятадад татвараас зайлсхийсэн асуудлаар дуулианд холбогдож, удалгүй олны өмнө харагдахаа больсон нь олон цуурхал, маргаан дагуулсан юм. Гэхдээ тэрбээр Холливудын ‘355’ кинонд Хятадын тагнуулын дүрийг бүтээснээр  кино урлагт эргэн ирсэн. Киноны зураг авалт өнгөрсөн онд дууссан боловч цар тахлаас шалтгаалан нээлт нь хойшилсон аж. Тус кино АНУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд нээсэн бол Өмнөд Солонгост хоёрдугаар сарын 9-нд цацагджээ.

ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж