Францын гадаад хэргийн сайд Даваа гаригт хэвлэлд мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэл нь ОХУ болон Францын гадаад хэргийн сайд нар Баасан гаригт Парис хотноо Украины дайралттай холбоотой асуудлаар хуралдахаар болсон байна.
Уулзалтын хүсэлтийг Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан илгээсэн бөгөөд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров зөвшөөрчээ. Мөн тус уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын өмнөх “бэлтгэл,зөвлөгөөн”-ийг багтаан ярилцах болно гэж мэдэгдлээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын албанаас өмнө нь Байден, Путин нар Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр зарчмын хувьд тохиролцож, Европын сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн аюултай хямралын нэгээс гарах гарцыг санал болгосон гэж мэдэгдсэн. Украины хорлон сүйтгэгчид зэвсэгт машинаараа Оросын нутаг дэвсгэрт нэвтрэхийг завдсан гэж Оросын арми Даваа гаригт мэдэгдсэн. Тус мэдээг Киев худал гэж хариу мэдээлсэн байдаг.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ