"Оргил"-ын босс | News.MN

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Оргил"-ын босс

"Оргил"-ын босс

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг онцолж байна.


“Оргил”-ын хэмээн олонд танигдсан Ж.Ганбаатар  УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог ялж, парламентын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр Баянгол дүүргийг 10 гаруй жил  чамгүй мөнгөөр услаж байж  улс төрд орох "виз"-ээ авсан гэдэг.  Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн жишгээр л улс төрд орсон нэг талаар гэрээ зассаных, нөгөө талаар бизнесээ хамгаалах гэсэн зорилготой ч байх.  Түүний хувьд улс төрийн карьераа дүүргийн Засаг даргын зөвлөхөөс эхлүүлж байжээ. Удалгүй НИТХ-ын төлөөлөгч, цаашлаад УИХ-ын гишүүн болж улс төрийн карьераа ахиулсан бий

Анхны бизнесээ оюутан ахуйдаа, чихрийн наймаанаас эхэлсэн түүний бизнес “Энканто” гэх хорооллууд сүндэрлүүлэх хүртлээ томорсон нь улс төр дагасны "буян хишиг" гэж хэлж болно. Хамгийн л ашигтай гэх байрлал бүрт сүлжээ дэлгүүрээ байгуулсан сүйхээтэй эр.  Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг. С.Эрдэнийн "вант" улсыг их мөнгөөр өөрийн "вант" улс болгосон элдэвтэй нөхөр.

Түүний 2019 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт дурдсанаар жилийн орлого  206 сая төгрөг, хадгаламж нь 25 тэрбум төгрөг гэжээ. 

"БУРУУ СЭХСЭН" Ж.ГАНТБААТАР

Түүний талаар  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян агсан  “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Зарим нь хар хөлсөө гоо­жуулж, хайран биеэ цуцаан байж баяжаад “Одоо ч боллоо доо” гээд олон­тойгоо эвсэг сай­хан явах юм. Зарим нь хул­гайлж, худлаа хэлж бая­жаад дэл сул бүхнийг хамж, дэлхий даамгүй хөрөнгө хураах юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Ж.Ганбаатарыг сонгуулийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө  бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Хууль хяналтын байгуул­лагууд үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Их мөнгөтэй баян тансаг хүн олон болжээ. Гэхдээ өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ” гэж  бичиж байжээ.

"Ж.ГАНБААТАР АА, ЧАМ ШИГ БАЦААН ИНГЭЖ ПЭЭДЭЛЗЭХ БОЛООГҮЙ"

Ж.Ганбаатар парламентын танхимд "заларсныхаа" дараа буюу 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхтай ам мурийж байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байх үеэр дээрх явдал  болсон. Эргэн сануулахад,

У.Хүрэлсүх: С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.

У.Хүрэлсүх: Дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур.

Ж.Ганбаатар: Би худал зүйл сонсохгүй.

У.Хүрэлсүх: Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ. Чи хүний үгийг сонсч сур.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.

У.Хүрэлсүх: Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа шүү. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй шүү" гэж нэлээн ширүүн маргалдсан удаатай.

ТЭР ЖДҮ-ТЭЙ НЭР ХОЛБОГДСОН УУ?

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/ зээлийн асуудлаас мултарч, “цагаадсан” гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэр багтдаг. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон.  АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байдаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль
  • 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
  • 2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх
  • 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2019 он  Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
  • 2019 оноос УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга 
  • 2020 оноос УИХ-ын гишүүн 
  • 2020 оноос УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга 

Түүнийг улс төрийн хүрээнийхэн муухай ааштай гэж дүгнэдэг. Туслахынхаа чихийг мушгиж байгаа зураг цацагдсан нь түүний тухай буруу ч дүгнээгүй нь харагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-22 103.14.37.7

Шуналтай, бүхнийг хамдаг, муухай хулгайчийг зайлуулах хэрэгтэй. төрийн нэрээр энэ мэт чихрийн наймаачин гударч ханахгүй

Avatar

иргэн 2022-02-22 103.9.90.130

Бизнес эрхлэгчдийн болон эдийн засгийн талаар бодлого ярьдаг, зөв дуугардаг цөөхөн гишүүдийн нэг дээ

Avatar

Зочин 2022-02-22 64.119.26.161

Энканто 2 -т оршин суугч иргэд удахгүй нар үзэхгүй хамаг харагдах орчныг нь хаасан орчинд амьдрах гэж байгаа шүү. Ганбаатар гишүүн энэ байранд оршин суугчдын амьдрах орчинг хааж байгаадаа хариуцлага хүлээх хэрэгтэй шүү. Энэ байранд орсон бүх хүмүүс танд 100%төлбөрөө төлөөд орсон тул таниас хариуцлага асуух болно. Яаралтай хариу өгөхийг шаардаж байна

Avatar

Zoch 2022-02-22 66.181.180.201

Buruu gariin hun sh dee

Avatar

Зочин 2022-02-22 213.87.162.137

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-22 202.9.41.139

иймэрхүү боловсролгүй юмнууд л төрд байхаар энэ улс хэзээ хөгжинө дөө!

Avatar

Zochin 2022-02-22 91.72.205.247

Хөгжилтэй Оргилын бөөс гэж уншигдахаар болжээ хэхэ

Avatar

Zochin 2022-02-22 202.126.88.138

ORGIL hudaldaani toviin une bolomjiin, bidnii amidrald tus bolj bna.Bonus kart ni ch baga ch gesen hyamdraltai.Zaluu huniig het ih muulahni sain uils bish…

Avatar

иргэн 2022-02-22 103.212.118.51

Гайгүй залуу гэж боддог байсан чинь бишээ. Мөнгө ихтэй хүн баргын муу үг сонсох дургүй, их том пээдгэр данжаад харагдах болсон. Баянгол дүүргийн намын дарга гэж байгаа. Ийм мөнгөтэй хүмүүс л дүүргүүдийн намын хороог даргалдаг болждээ. Зөв бурууг мөдхөн харах л үлдэв.

Avatar

Зочин 2022-02-22 122.201.21.161

Их л зөв хүн харагддаг. МАН-аас цаашдаа удирдагчаар тодрох хүмүүсийн тоонд зүй ёсоор орох байхаа.

Avatar

Зочин 2022-02-22 202.179.24.138

Суусан эхнэр болгоноо зоддог

Avatar

Зочин-0 2022-02-22 192.82.78.95

Буруу сэхсэн пээдэлзүүрийн дэлгүүрээр ордоггүй. Тэр нөхрийн дэлгүүрийн үнэмлэх гэгч нь олигтой хямдардаггүй л юм билээ. Харин Номингийнх чинь бодитой.

Avatar

Зочин 2022-02-22 202.179.27.185

Муу хүн.

Avatar

zochin 2022-02-22 114.144.1.109

MAH-iig munguur ugjij gishuun bolson hun. daranguilagch, deerelhuu buduuleg n**** gej ene huniig l helne. ajilchdaa bainga daramtaldag, zoddog. Orgild ni hun togtdoggui, ah duu hamaatan sadnaaraa niilj busdiig hel amaar bainga doromjildog, mash baga tsalingaar ajilluulj, tsalingaa belen munguur ugch, tatvaraas nuun daragduuldag.

Avatar

Зочин 2022-02-22 114.144.1.109

setgetsiin uvchtei hun. buh ajilchdaa bitgii hel avgaigaa hurtel segsiicheed gej ajilchdiinhaa nuden deer zagnadag. ajilchidaa ushigluj, zodoj daramtaldag, daranguilagch, huchirhiilegch. ajilchid ni aigaad yu ch helj chaddagui, hoolnoosoo salahguin tuld tevcheed l baij bdag. guitsehgeh zahiral Altanbaganiigaa bainga deerelhej, buh humuusiin umnu buduun gahai, delberch uheh gej baigaa gahai zergeer hel amaar bainga doromjildog.

Avatar

Зочин 2022-02-22 64.119.29.61

Пэээ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-02-22 202.9.46.58

их хурал дотороо цэцн мэргэн ухаан ажилсаг бүтээлч чанар шударга дайчин зангаараа илт ялгардаг мундаг сэххтэн залуулдаа ийм залуу хүн л улс орныг удирдмаар байгаа юм цунх баригч улс төрч залуус хүн алахаас буцахгүй а******н луйварчин гүжирдэгч болдог байхад ганбаатар бол огт өөр тэр өөрийн хүч чадал оюун ухаанаар гарж ирсэн тиймээс дараг нарын өмнө гөлтогнөөд пдолигноод байдаггүй хүн шүү магтаж байгаа юм биш ийм залуусаа л дээш нь гарагаж улсаа удирдуулмаар байна өнөөдөр төрийн толгойд байгаа

Avatar

Зочин 2022-02-22 66.181.166.196

he he

Avatar

Зочин 2022-02-22 202.9.47.26

Ганбаатар өөрөө өөрийгөө магтсан байндаа кккк

Avatar

Зочин 2022-02-22 103.14.37.7

л*****н хар хулгай өөрийгөө магтаж бичээд болиоч

Avatar

Иргэн 2022-02-22 64.119.21.157

Буруу сэхсэн н**ш ш дээ.

Avatar

зочин 2022-02-22 202.21.104.2

Улс төр-бизнес 2-ыг салгахгүй бол энэ улс орон үнэндээ л дампуурлаа. Мөнгөтэй хүн бизнесээ л хийнэ биз дээ..ккк Хувь хүнийхээ хувьд жудаггүй, хувийн аши сонирхол ихтэй хүн л гэж хардаг даа.

Avatar

Зочин 2022-02-22 139.5.216.128

Энэ бол естой шуналтай солиотой нохор шуу дахьж ард тумэн сонгохгуй энканто 2 урьд бух нар хааж 35 давхар байшин барьж бна шуу дээ ямарч цэцэрлэг сургууль байхгуй баахан байшин бариад маш унэтэй хумуус зардаг нохор шуу дээ одоо дахьж ийм юмнуудыг сонгож болохгуй шуу

Avatar

Зочин 2022-02-22 202.126.89.167

Нүд ам нь эргэлдээд галзуу юм шиг.Намын боолуудаа сайн эргүүтүүлж ашиглаж,атгаж байгаа дүр төрх. Сумьяабазар Энхамгалан Анандбазар гээд зөндөө..Дараагийнхууд нь мөнгөө бэлдээд орж ирнэ.

Avatar

ХУУЛЬЧ 2022-02-22 192.82.64.190

ХҮН БҮР ААШ САЙТАЙ БАЙХ АЛБАГҮЙ Л ДЭЭ ,,,МУИС-ын БАГШ НАР МААНЬ ХҮН ЧАНАРТАЙ Ч ААШ САЙТАЙ БАЙСАН ГЭЖ БИ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ,,,,,,,ТЭД БИДНЭЭС ИЛҮҮ МЭДЛЭГТЭЙ БАЙСАН БОЛОХООР ҮХЭР СЭТГЭЛГЭЭГЭЭР ИХ МЭДЭГЧ БОЛЖ ААШ ГАРГАХААР ТЭД ААШ ГАРГАЖ ХЭДЭРЛЭХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2022-02-22 103.212.119.36

засааг нь сугал

Avatar

иргэн 2022-02-22 103.9.90.100

нэр цэвэр цөөн гишүүдийн нэг

Avatar

Зочин 2022-02-22 203.217.139.240

hahahaha, shaaana biz

Avatar

Зочин 2022-02-22 103.14.37.7

хахан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж