Шилдэг багшийн хичээлийг 100 мянгаар худалдаж авна | News.MN

Шилдэг багшийн хичээлийг 100 мянгаар худалдаж авна

Шилдэг багшийн хичээлийг 100 мянгаар худалдаж авна

Шилдэг багшийн хичээлийг 100 мянгаар худалдаж авна

БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх үүднээс /2021.07.05 /medlee.mn цахим хуудас ажиллуулж эхэлжээ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байв.

Medlee.mn цахим хуудсанд Монгол Улсын шилдэг багш нарын хичээлийг байрлуулж, хүүхдүүд бүх төрлийн хичээлийг үзэх боломжтой. Мөн орон нутагт цахим хичээлийн хүртээмж хангалтгүй байгаа тул 45 лаборатори сургуульд видео хичээлийг бэлтгэх студи байгуулж, багш нар видео хичээлээ бэлтгэх боломжтойг сайд онцолсон. Энэ талаар холбогдох албанаас тодрууллаа.

БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвийн Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Түмэн-Аюуш:

-Medle.mn бол Боловсрол, шинжлэх ухааны яамнаас батлагдсан хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сурах бичиг, теле болон интерактив хичээл, ээлжит хичээлийн цахим контентуудыг агуулсан үндэсний сургалтын нээлттэй цахим платформ юм. Боловсролын салбарын мэдээллийн систем болох ESIS системд бүртгэлтэй багш нар өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтрэн орж, удирдлагаас хамааралгүй нээлттэй зарлагдсан хичээлийн контентыг хийж өрсөлдөх боломжтой. Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрийнхөө заадаг хичээлийн контентыг бэлтгэн оролцох боломжтой Аймаг орон нутагт ч ялгаагүй багш нар өөрийнхөө арга барилаараа 45 минутын хичээлийг 15 минутад багтаан контент болгож оруулна. Багш ганцаараа болон багаар ажиллах боломжтой.

Хичээлийн шинэ жилийн эхэнд багш тус бүр өөрийн заах хичээлийн хичээлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулдаг билээ. Medle.mn цахим платформын зөвлөх багш нарын баг хичээлийн төлөвлөгөөг судлагдахуун тус бүрээр бэлтгэн жишиг төлөвлөгөөг татаж авах боломжтойгоор нээлттэй байршуулсан" гэв.

Нийт 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн дагуу судлагдахуун тус бүрийн контентыг үнэлж, мэргэжил арга зүйл зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зөвлөх багш нарын нээлттэй тендерээр шалгаруулсан бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн контент нээлттэй цахим санд байрших бөгөөд байршуулж чадсан 1 контентын үнэлгээ 100 мянган төгрөг байх аж. Багшийн бэлтгэсэн нэг цагийн цахим хичээл хамгийн сайн үнэлэгдвэл тухайн бүлэг сэдвийн хичээлийг бэлтгэх эрх олгох гэнэ.

Тодруулбал, багшийн бэлтгэсэн шилдэг контентыг 100 мянган төгрөгөөр урамшуулж байгаа аж. Одоогоор хамгийн олон контент бэлтгэсэн багш 55 цагийн хичээл байршуулаад байна. Ерөнхий боловсролын сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу төлөвлөгөөнд  хуваахаар 1-12 дугаар ангийн нийт 16411 цагийн хичээл болох бөгөөд сургалтын агуулгыг хураангуйлан цахим контентын чанартай бэлтгэж чадвал гадаадад амьдарч буй хүүхдүүд зайнаас хоцрогдолгүй суралцах, дуртай хичээлээ сонгон гүнзгийрүүлэн суралцах боломжтой болохыг мэргэжилтэн хэлсэн юм.

Гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжөөр MEDLE мобайл апликэйшныг ашиглан контент үзэхэд аль ч үүрэн телефоны операторын сүлжээнээс дата хязгааргүй үнэ төлбөргүй гэнэ.

Цар тахлын хуулийн дагуу энэ цахим санг бүрдүүлэхээр сайдын багцад нэг тэрбум 600 сая орчим төгрөгийн төсвийг 2021 онд бүрэн олгожээ. Эхний үед контент бэлтгэн оролцох багш нарын оролцоо  хангалтгүй байсан ч жилийн эцэст багш нарын оролцоо нэмэгдэж танхимын сургалтыг орлох 550 гаруй контентыг нээлттэй цахим санд байршуулаад байна.

Салбарын сайд Л.Энх-Амгалан шинэ оны өмнөхөн хамгийн олон контент хийсэн гурван багшид таван сая, удаах байранд орсон багш нарт 3-4 сая төгрөг, оролцсон бүх багш нарт нэг сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Үлдсэн санхүүжилтээ үр ашигтай зарцуулах зорилгоор сайдтай зөвлөлдөн Төрийн өмчийн бүх лаборатори сургуулиудад цахим контент бэлтгэх кабинет байгуулж, тэндээ багш нар нь ээлжлэн контентоо бэлтгэх боломжийг нь бүрдүүлжээ. Тодруулбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсрол, шинжлэх ухааны газрууд болон лаборатори сургуулиудад тус бүр нь 19 сая төгрөг төсөвлөж, кабинет байгуулсан байна. Уг кабинетыг тохижуулахад шаардлагатай камер, микрофон, компьютер гэх мэт долоон төрлийн бүтээгдэхүүн худалдаж авах зардлыг олгосон  аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-22 213.87.162.137

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Batbayar 2022-02-22 202.5.205.34

Их сайхан мэдээ байна. Энх-Амгалан сайдад амжилт хүсье! дэмжиж байгаа шүү.

Avatar

Зочин 2022-02-22 192.82.86.198

ш** ш**, хүүхэд түмэн янз, багшийн арга барил мянган янз байдаг. Сайн багш гэж байхгүй. Сайн тохирсон заах арга гэж хүүхэд бүрт өөр өөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж