Б.Чойжилжалбууг хорьж, Х.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Б.Чойжилжалбууг хорьж, Х.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

Б.Чойжилжалбууг хорьж, Х.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ, Н.Мөнхбат нарын шүүх хурлын шийдвэрийг танилцууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Д.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ, Н.Мөнхбат нарт холбогдох хүмүүст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг энэ сарын 18-ны өдөр ирүүлсэн. Уг саналын дагуу Баянзүрх, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдав.

Шүүхээс яллагдагч Д.Чойжилжалбууг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.3 дахь заалтын дагуу гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэл бүхий мэдээлэл нь тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.2-т зааснаар гэрчийг дарамталж сүрдүүлсэн бүхий мэдээлэл нь үндэслэл бүхий тогтоогдсон гэж үзэж 2022 оны хоёрдугаар сарын 21-ны өдрөөс 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Мөн Х.Бат-Эрдэнэд хилээр гарах хязгаарлалт тогтоосон. Мөн Н.Мөнхбатын өмгөөлөгчийн талаас шүүх, прокуророос татгалзлаа. Шүүх хуралдааныг түр хойшлууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж