Хятадын шигшээгийн хувцас өмссөнийхөө төлөө шийтгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Хятадын шигшээгийн хувцас өмссөнийхөө төлөө шийтгүүлнэ

Хятадын шигшээгийн хувцас өмссөнийхөө төлөө шийтгүүлнэ

Олимпийн наадамд туг барьсан Тайванийн тамирчин Хятадын шигшээ багийн хувцас өмссөн байсан нь нэгэн бичлэг дээр ил болжээ. Тиймээс Тайванийн засгийн газар түүний хувцсыг “дайсны дүрэмт хувцас” гэж нэрлэн буруутгаж, шийтгэж болзошгүй болоод байна.

Тодруулбал, тэшүүрийн тамирчин Хуан Ю-Тинг өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын хувцас өмссөн бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлсэн бөгөөд шүүмжлэлд өртсөнийхөө дараа бичлэгээ устгасан байна. Тэрбээр энэ үйлдлээ “нөхөрлөлийн төлөө” гэж тайлбарласан бөгөөд нэгэн Хятад найз нь түүнд тэр хувцсыг өгсөн гэжээ.

Хятад улс нь Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж, шаардлагатай бол хүч хэрэглэн буцааж авахаа амласан. Үндсэндээ Хятад, Тайвань хоёрын харилцаа 10 жилийн турш зөрчилтэй байгаа. Тэгвэл энэхүү зөрчилтэй харилцааны үеэр ийм явдал болсон нь олны шүүмжлэл дагуулав.

Бээжингийн өвлийн олимп өндөрлөхтэй зэрэгцээд Тайванийн ерөнхий сайд Су Цэн Чангийн тушаалаар Хуан Ю-Тингийг шалгахаар болжээ. “Шигшээ багийн тамирчид үндэснийхээ нэр төрийг хадгалах ёстой. Түүний гаргасан үйлдэл маш зохисгүй байсан. Бидний хүлээлтэд хүрсэнгүй” гэж Су Цэн Чан сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хуан Ю-Тинг нь 33 настай бөгөөд Тайванийг төлөөлөн Бээжингийн өвлийн олимпод оролцсон дөрвөн тамирчны нэг юм.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж