Монгол Улс дэлхийн ой тогтоолтын хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Монгол Улс дэлхийн ой тогтоолтын хошой аварга боллоо

Монгол Улс дэлхийн ой тогтоолтын хошой аварга боллоо

30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын 2021 оны шигшээ баг амжилттай оролцлоо.

Цар тахлын улмаас 30 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” онлайнаар зохион байгуулагдсан. Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлджээ. Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 10-24 насны 17 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж,  Ө.Сэнгэсамдан гэсэн бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Тэмцээний дүнн өнөөдөр гарсан бөгөөд Монгол Улсын 2021 шигшээ багын таван тамирчин олон улсын мастерын цолны болзол хангаж, олон улсын их мастер /2017 оны дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/ Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга боллоо. Мөн 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21,435 оноогоор Монгол Улсын шигшээ баг тэргүүллээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж