Сөрөг хариугүй, хуурамчаар үйлдвэл 2 сая воноор торгоно

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Сөрөг хариугүй, хуурамчаар үйлдвэл 2 сая воноор торгоно

Сөрөг хариугүй, хуурамчаар үйлдвэл 2 сая воноор торгоно

Өмнөд Солонгос улс нэгдүгээр сарын 23-наас эхлэн хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шалгуур тавьсан. Хэрэв хариу 48 цагаас хойш гарсан бол хүлээн авч, хилээр нэвтрүүлэхгүй. Мөн шинжилгээний бичгийг цаасаар хэвлэж заавал авч явах ёстойг ХӨСҮТ-өөс анхааруулсан.

Монголоос сөрөг хариугаа хэвлээгүй, хуурамчаар авч яваад, очоод эерэг гарвал хоёр хүртэлх сая воны торгууль ногдуулах аж. Учир нь сүүлийн долоо хоногт монгол иргэнээс тус улсад зорчсон гурван иргэнээс эерэг хариу гарсан.

Мөн аль улсад ямар вакцин хүлээн зөвшөөрч байгааг судлахыг зөвлөлөө. Зарим улс орос вакцин хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс албан бичиг буюу вакцин болон шинжилгээний хариугаа заавал цаасаар биедээ авч явах нь чухал. Бүрэн вакцинд хамрагдсан жуулчид хоёр дахь тунгаа зорчихоос 14 хоногийн өмнө хийлгэсэн байна. Хилийн шалгуур чанга байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв хоёроос доош насны хүүхэд авч явах бол PCR өгсөн байхыг зарим орон шаардах болсон. Өвдөөд эдгэсэн хүний хариу 90 хоногт эерэг гарах магадлалтай учир эдгэсэн гэдэг бичгийг мөн заавал хэвлэж, биедээ авч явахыг ХӨСҮТ-өөс анхааруулав.

Хэрэв тухайн улсын шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах арга хэмжээ авах юм. Тусгаарлалтын хувьд 3-10 хоног хэвээрээ байна.

Тухайн улсад зорчих хугацаанд Covid-19-ийн шинж тэмдэг илэрвэл нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах дугаарт холбогдож, дахин тусгаарлагдах юм. Тодорхой шалтгаанаар вакцин хийлгээгүй хүн хорио цээрийн журмыг адил мөрдөнө гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж