Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг 1 сар хорино

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг 1 сар хорино

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг 1 сар хорино
Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад эргэн төлөөгүй “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг цагдан хорих эсэх асуудлыг Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Ц.Ууганбаяр нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны тавдугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч үүнээс 59.4 тэрбум төгрөгийг нь барагдуулсан аж. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Улмаар өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан хэлэлцсэн юм.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзсэнээр яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж