744,236 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

744,236 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 357,740,862 төгрөгийн үнийн дүн бүхий 744,236 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +10.97%), "Улаанбаатар хивс" ХК (UBH +10.28%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL +5.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.89%), "Мик холдинг" ХК (MIK -13.28%) болон "Багануур" ХК (BAN -10.50%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,349 ширхэг нэгж эрхийг 23,383,013 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 32 ширхэг үнэт цаасыг 3,147,920 төгрөгөөр, ам.долларын 77 ширхэг үнэт цаасыг 7,655 ам.доллараар тус тус арилжсан бол багцын арилжаагаар 48,690 үнэт цаасыг 3,541,224 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.04 хувиар буурч 41061.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,690,371,668,899 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж