Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахыг хориглоно

Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахыг хориглоно

Хөвсгөл аймагт  уламжлал ёсоор зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ тэмдэглэнэ. Тус аймгийн Хатгал суманд  ирэх сарын 3-4-нд болох энэхүү баяраар урьдчилсан байдлаар 3000 орчим тээврийн хэрэгсэл,  10 мянга гаруй иргэн цуглана гэж тооцжээ.  Иймд нуурын гадна талбайд зогсоол шийджээ.

Энэ жилийн тухайд мөсний зузаан олон жилийн дунджаас 10-15 см-ээр нимгэн байгааг онцгой байдлын албан хаагчид мэдээлж буй. Тэгвэл мөсний баярын үеэр Хөвсгөл нууран дээгүүр автомашин зорчуулахгүй, машин техник зогсоохгүй болохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн.

Цаашид байгалийн эко системийг хамгаалах зорилгоор өвөл  нууран дээгүүр автомашин зорчихыг хориглох, зуны улиралд нуур руу бохир цутгахыг зогсоох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.  Энэ тухай тэрбээр “Мөсний баяраар нууран дээгүүр автомашин зорчихыг хориглосон. Зөвхөн баяраар ч бус Хөвсгөл нууран дээгүүр автомашин зорчдог асуудлыг хориглох шаардлагатай.

Нуурын эко системийг хамгаалахтай холбогдуулан томоохон 10 шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахгүй. Үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниудыг адистатчилна.

Хоёрдугаарт, ариун цэвэртэй холбоотой маш олон асуудал бий. Үүний нэг нь Хөвсгөл нуур луу бохир цутгахыг хориглож эл асуудлыг шийдвэрлэх ёстой гэж харж байна” гэсэн юм. Дашрамд дурдахад  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган" маргааш /2022.2.22/ болох юм. Тус чуулган энэ сарын 24-ныг хүртэл хоёр өдөр үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж