Туркийн сөрөг хүчний удирдагч Эрдоганы сүүдрээс гарч ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Туркийн сөрөг хүчний удирдагч Эрдоганы сүүдрээс гарч ирнэ

Туркийн сөрөг хүчний удирдагч Эрдоганы сүүдрээс гарч ирнэ

Туркийн ахмад улс төрийн удирдагч Кемал Киличдароглу ерөнхийлөгч Тайип Эрдоганыг албан тушаалаас нь  огцруулахын төлөө олон жил тэмцэж байна. Тэрбээр 2023 оны сонгуулиар нэр дэвших нь эргэлзээтэй байгаа. Гэхдээ одоогийн ерөнхийлөгчийг суудлаас нь буулгах мөрөөдөл нь ойртож байна гэж мэдэгджээ.

Сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намын дарга Кемал Киличдароглу ярилцлага өгөхдөө "Эрдоганы уламжлалт бус мөнгөний бодлогын улмаас Турк улс эдийн засгийн хүндрэлд орж байна. Тиймээс Кемал сонгуулийн санал хураалтад ялалт байгуулна" гэж итгэлтэйгээр таамаглаж байна. Өдгөө 73 настай Кемал өөрийгөө 2023 оны зургадугаар сард болох сонгуулиар амжилт гаргана гэж бодож байгаа ч сөрөг хүчний намуудаас хэд хэдэн хүн илүү хувиар дэмжигдэж байгаа бололтой.

 Эрдоганыг эсэргүүцсэн зургаан намын удирдагч өөрсдийн намаас гарах нэр дэвшигчээ дараа нь хэлэлцэх боловч эхлээд эдийн засаг, нийгэм болон бусад бодлогынхоо талаар хамтарсан мөрийн хөтөлбөрөө тохиролцох хэрэгтэй болох юм. Тэдний сонгосон хүн ерөнхийлөгч болох нь "маш тодорхой" гэж тэр хэлэв. Кемал Киличдароглу Оросын "С-400" пуужинг худалдан авах ямар ч шалтгаан олж харахгүй байгаагаа илэрхийлсэн нь Вашингтонтой үл ойлголцол үүсгэсэн юм. Мөн тэрбээр хэрэв сонгогдвол Төв банкны удирдлагыг шинэчилнэ гэдгээ хэллээ.

 Эдийн засагч, төрийн албан хаагч асан, ерөнхийлөгчийн албыг хашиж үзээгүй Кемал Киличдароглу 2010 оноос хойш тэргүүлсэн нам нь  удаа дараа ялагдал хүлээснээр Эрдоганы сүүдэрт үлджээ. Эрдоганы "бай" болсон тэрбээр 20 шахам жил шүүмжлэлд өртөж байна.

Эх сурвалж: REUTERS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж