"35 монгол оюутан Украинаас буцах хүсэлт өгсөн"

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

"35 монгол оюутан Украинаас буцах хүсэлт өгсөн"

"35 монгол оюутан Украинаас буцах хүсэлт өгсөн"

Украины их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дөрвөн монгол оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн байна.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Тухайн улсад оршин суугаа, суралцаж байгаа оюутнуудтай цахим уулзалт хийсэн. Уулзалтаар тулгамдаж буй асуудал байгаа эсэх талаар ярилцахад байхгүй гэсэн хариулт өгсөн. Хэрэв асуудал үүссэн болон эх орон руугаа буцах хүсэлтэй байгаа бол ЭСЯ-нд хүсэлтээ гаргавал яаралтай буцаах, шийдвэрлэх зохицуулалт хийж байна.

Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 22 нь байнгын оршин суугч иргэд байна. Харин их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас цахимаар суралцдаг 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан.

Тэдгээр оюутнууд эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй. Оюутан болон иргэдээс өөр нэмэлт хүсэлт ирээгүй байна. Ямар нэгэн бүртгэлгүй, Украин улсад оршин суугаа иргэд ЭСЯ-нд заавал биечлэн очих шаардлагагүй бөгөөд энэхүү цахим шуудангаар бүртгүүлэх боломжтой. Мөн ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдож болно. Хэрэв Украин улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд байвал нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж