Хятад, Орос хоёр 100 сая тонн нүүрсний гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Хятад, Орос хоёр 100 сая тонн нүүрсний гэрээ байгууллаа

Хятад, Орос хоёр 100 сая тонн нүүрсний гэрээ байгууллаа

Хятад, Орос хоёр улс 100 сая тонн нүүрсний гэрээ байгууллаа. ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Мочальников өнгөрсөн Баасан гаригт энэ талаар мэдээлжээ.

ОХУ-ын хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Энэтхэгтэй 40 сая тонн нүүрс нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. Тасс агентлагаас мэдээлснээр Ази-Номхон далайн зах зээлд Оросын нүүрсний эзлэх хувь 2010 оноос хойш найман хувиар өссөн гэв. Одоо Орос улс нийт зах зээлийн 12 хувийг хянаж буй юм.

Дэлхийн зах зээлд нүүрсний нийлүүлэлт ерөнхийдөө багассан учир Оросын экспорт маш ирээдүйтэй байгааг Мочальников онцлон хэлжээ. Ази-Номхон далайн зах зээлд нүүрсний эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор сүүлийн 5-6 жилийн хугацаанд ОХУ нь тус бүс нутгийг тэргүүлэх чиглэлээ болгоод байна. Орос улсын хувьд 2030 оныг хүртэл нүүрсний зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх ирээдүй харагдаж байгаа гэв.

Тэгвэл Хятад улс өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-аас 3.7 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон. Энэ нь 2020 оны мөн үеийнхээсээ 230 хувиар өссөн үзүүлэлт юм. Өсөн нэмэгдэж буй эрэлттэй холбоотойгоор Хятад улс сар бүр өмнөхөөсөө хоёр, гурав дахин давсан хэмжээтэй нүүрс импортлох болжээ. Хятадын нийт нүүрс импортын хэмжээ өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 32.9 тонн байсан бөгөөд дийлэнхийг нь Орос, Индонези улсуудаас авчээ.

Эх сурвалж: TASS, FOX NEWS, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж