Томуу, томуу төст өвчний халдвар хүүхдүүдийн дунд өндөр байна

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Томуу, томуу төст өвчний халдвар хүүхдүүдийн дунд өндөр байна

Томуу, томуу төст өвчний халдвар хүүхдүүдийн дунд өндөр байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.02.21/ болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газраас шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна.

Энэ сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад covid-19 халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна" гэв.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн дунд хүүхэд олон байгаа аж. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулсаар байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж