Орос 3-р сургуультай холбоотой гомдол БШУЯ-нд ирээгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Орос 3-р сургуультай холбоотой гомдол БШУЯ-нд ирээгүй

Орос 3-р сургуультай холбоотой гомдол БШУЯ-нд ирээгүй

Боловсрол шинжлэх ухааны яамны гадаа өнөөдөр /2022.02.21/ Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд тайван жагсаал зохион байгууллаа. Энэ үеэр Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Сургалтын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүргийг сургуулийн захиргаанд өгсөн. Хүүхдүүдэд буруу байхгүй. Сэтгүүлч Авлигатай тэмцэх газарт хандсан учир хуулийн дагуу шалгах ёстой. Хуулийн байгууллага шалгаж дуусахыг БШУЯ хүлээж байна. Сургуулийн тогтвортой ажиллагааг үргэлжлүүлэхийг бид эрмэлзэж байна” гэсэн юм.

Яаманд энэ асуудалтай холбоотой албан ёсны мэдэгдэх хуудас, гомдол, санал ирээгүй бөгөөд одоогоор ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй. Тус сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хэрэв эцэг, эхчүүдээс гомдол ирвэл зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэлээ.

Монгол-Оросын хамтарсан тус сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхчүүд "Ж.Соронзон захирал  буруугүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг гүтгэж байна. Тус сургуульд хүүхдээ сургадаг 2500 гаруй эцэг, эхчүүдийн төлөөлөл нэгдэж, гарын үсэг зурсан. Үүнийг Боловсролын сайдад өгнө” гэдгээ хэлсэн юм. Мөн эцэг, эхчүүд сургуулийн менежмент сайн байгаа. Бид төлсөн мөнгөндөө харамсахгүй сургалт хүүхдүүддээ авдаг. Ж.Соронзон захирлын яригдаад байгаа түрээсийн байр гэдэг нь бид төлбөртөө төлсөн мөнгө. Бидэнд гомдол байхгүй. Хэн ч хохироогүй. 2700 гаруй сурагч болон 5000 гаруй эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Улсын төсвөөс мөнгө аваагүй, бидний төлж байгаа төлбөрөөр чанартай боловсрол олгож байгаа” гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж