Байден, Путин нар Украины талаар дээд хэмжээний хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Байден, Путин нар Украины талаар дээд хэмжээний хурал хийнэ

Байден, Путин нар Украины талаар дээд хэмжээний хурал хийнэ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр зөвшөөрсөн гэж Францын тэргүүн Даваа гаригт мэдээллээ. Тус дээд хэмжээний уулзалтаар сүүлийн арван жилд Европт тохиолдоод буй хямралын асуудлыг шийдэж чадна гэж онцолж байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын албанаас мэдэгдэл хийхдээ тэрбээр "Европ дахь аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаар" дээд хэмжээний уулзалт хийхийг хоёр удирдагчид санал болгосон. Цагаан ордон мэдэгдэлдээ Байден уулзалтыг "зарчмын хувьд" хүлээн зөвшөөрсөн боловч зөвхөн "халдлага болоогүй тохиолдолд" гэж мэдэгджээ. Тус хурлын талаар Киевээс хариу мэдэгдэл ирээгүй байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Бид дипломат харилцаанд хэзээд бэлэн байна.  Гэхдээ Орос дайныг сонговол бид хурдан бөгөөд хүнд үр дагаварт хүргэхэд бэлэн байна" гэж хариу мэдэгдсэн. Макроны тус санал Орос Украины хилийн асуудал хурцадсанаас долоо хоногийн дараа биеллээ оллоо. Өнгөрсөн оны сүүлээс Оросын арми хөршийнхөө эргэн тойронд бөөгнөрөх болсон нь барууны орнууд үүнийг хэзээ ч ирж болзошгүй түрэмгийллийн оршил гэж үзсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж