УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал,  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн яригдсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Дээрх гурван гишүүд  нь 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон учраас УЕП-оос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулах бололтой.   Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин 2019 оныг дуустал буюу  зургаан сар ажилласан. Тэрбээр УИХ-д нэр дэвшихийн тулд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. 

Дашрамд дурдахад, Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн олгосон зээлүүдээс тодорхой хувь нь чанаргүй, зээлээ эргэн төлөөгүй учраас тус банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 73 компанийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ тус хүсэлтийн дагуу мөрдөн шалтгалт хийж эхэлсэн билээ. Энэхүү шалгалтыг дээрх гурван гишүүн тойрч гарахгүй бололтой. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ:

  • УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ.
  • Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан,
  • Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.
  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг  цагийн дотор суллана.
  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
  • Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАВАР БОЛОХ

  • Ерөнхийлөгчөөр сонгогдсон
  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн
  • Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн,
  • Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон,
  • Нас барсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж