Алга болоод 12 жил болсон нохойгоо олжээ | News.MN

Алга болоод 12 жил болсон нохойгоо олжээ

Алга болоод 12 жил болсон нохойгоо олжээ

Алга болоод 12 жил болсон нохойгоо олжээ

АНУ-ын Калифорни мужид алга болоод 12 жил болсон нохой эзэнтэйгээ эргэн уулзжээ. Зои нэртэй уг нохойг Стоктоны ойролцоо хөдөөгийн зам дээр машинаас унасан байхад нь хүн олоод, цагдаагийн газарт дуудлага өгсөн байна.

Цагдаагийн газрын Амьтны үйлчилгээ хариуцсан ажилтан нохойны микрочипийг шалгахад 2010 онд алдагдсан болох нь тогтоогджээ. Маш удаан хугацаанд сураггүй алга болсон учраас микрочипний компани 2015 онд түүнийг нас барсан бүртгэлд оруулсан байв. Алга болох үедээ Зои нохой нэг настай байжээ. “Ийм зүйл тохиолдоно гэж хэзээ ч бодож байсангүй. Би маш их баяртай байна” гэж нохойны эзэн Мишел хэлжээ. Нохой хөгширч, бие нь муудсан ч үлдсэн амьдралыг нь эрүүл саруул сайхан өнгөрүүлнэ гэж Мишел итгэж байгаа аж.

Зоигийн микрочипийг шалгасан ажилтан чип үйлдвэрлэгчээс эзнийх нь тухай мэдээллийг авахад азаар тэр хүн нь утасны дугаараа солиогүй байсан гэв. Нохой 2010 онд алга болох үед Лафаетт дахь гэрээсээ алга болсон бөгөөд энэ байрлалаасаа 100 орчим км зайнаас олджээ. Зоиг зургаан сартай байхад анх худалдаж авч байсан бөгөөд нэг нас хүртлээ Мишелтэй хамт байсан. Тухайн үед дэлгүүр ороод 20 минут болоод ирэх хооронд нохой алга болсон байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-21 213.87.131.91

>>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж