2-5 настнуудыг цэцэрлэгт түүврийн аргаар сонгоно

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

2-5 настнуудыг цэцэрлэгт түүврийн аргаар сонгоно

2-5 настнуудыг цэцэрлэгт түүврийн аргаар сонгоно

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага, дунд бүлгийн бүртгэл өнгөрсөн Баасан гаригт эхэлсэн. Бүртгэлд хэчнээн хүүхэд хамрагдсан, цахим бүртгэлийн системтэй холбоотой ирж буй гомдол, саналын талаар нийслэлийн боловсролын газраас тодрууллаа. Өнөөдрийн /2022.02.21/ 12:00 цагийн байдлаар:

  • 2 настай- 140 мянга 390
  • 3 настай- 1618
  • 4 настай- 175
  • 5 настай- 99 хүүхэд бүртгүүлжээ.

2-3 НАСТНУУДЫН ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ГОМДОЛ ИХ ИРЖ БАЙНА

Нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, цэцэрлэгт орох эрх нь баталгаажих аж. Бүртгэл 24-нд дуусах бөгөөд эцэг, эхчүүдээс ирж буй гомдол санал ч их байгаа гэв. Тухайлбал, хамран сургах тойргийн цэцэрлэг нь хол байгаагаас шалтгаалсан гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Мөн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хаягийн зөрчил үүссэнээс зарим хүүхдийг бүртгэх боломжгүй алдаа заасан. Тэдгээр хүмүүсийн хувьд хороо, дүүрэгтээ очиж шилжилтээ асуудалгүй болгосноор хүүхдийн бүртгэл цахимд орно. Нийслэлийн цэцэрлэгт нэмэлтээр хамрагдах хүүхдүүдийн хувьд бүгд хамрагдах боломжгүй. Тиймээс цахимаар буюу тусгай программаар санамсаргүй түүврийн аргыг ашиглаж элсэх хүүхдүүдийг тодорхой болгоно. Үүнд алдаа гарахгүй зохион байгуулалт хийхээр ажиллаж байгаа.

Хугацааны хувьд бүртгэл автоматаар хаагдах учир хоцорсон тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй. Цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлэгт сайдын А38 дугаар тушаалын дагуу 2-5 настнууд хамрагдана.

Тиймээс хэрэгжиж байгаа дүрэм, журмын дагуу хүүхдийг бүртгэж байгаа. Мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзаж бага бүлгийнхнийг түлхүү хамруулна. Харин дунд ахлах бүлгийн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэгдсэн хүүхдийг хамруулах заалттай. Бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг цахимаар зохион байгуулна. Хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт санамсаргүй түүврийн сугалаа явагдана.

НИЙСЛЭЛИЙНХЭН ЦАХИМААР, ОРОН НУТГИЙНХАН БИЕЧЛЭН ОЧИЖ БҮРТГҮҮЛНЭ

Нийслэлийн боловсролын газраас асуухад одоогоор 2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулж байгаа. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийж байна. Харин нийслэлд шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийхээр төлөвлөсөн. Сайдын тушаалын дагуу бүлгийн нэмэлт элсэлт хийгдэж байгаа. Элсэлтэд хамрагдсан хүүхдүүд 28-наас хичээлдээ хамрагдаж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж