“Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж чадвал авлига буурна”

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

“Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж чадвал авлига буурна”

“Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж чадвал авлига буурна”

"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс Улс төрийн нам ба тэгш гараа сэдвээр өнөөдөр /2022.02.21/  уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 


Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж байна. Мөн уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барих аж. Одоогоор уг хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг төсөл дээр баг ажиллаж байгаа аж.

"НАМ БОЛ АЛБАН ТУШААЛ ОЛЖ АВАХ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН БҮЛЭГЛЭЛ БОЛСОН"

Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг дараах зүйлийг онцлов. ТэрбээрУлс төрийн намын тухай хуулийн төсөл нь Монголын ардчиллын томоохон үзүүлэлт болох баримт бичиг юм. 1990 онд анх удаа Улс төрийн намын тухай хууль боловсруулагдаж, 2005 онд шинэчлэгдсэн. Түүнээс хойш уг хууль шинэчлэгдээгүй. Энэ хугацаанд намын санхүүжилтийн орчин бүрхэг зохицуулалттай явж ирсэн.  Сонгуульд хөрөнгө мөнгөний нөлөө их, мөнгөний эх үүсвэр далд байдаг, намын санхүүжилт ил байдаггүй, хуулиар зааснаас дээд хэмжээнээс төсөв зарцуулдаг, намуудын санхүүжилтийн тайлан болон түүнтэй холбогдох зөрчил тайланд хариуцлага тооцдоггүй байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл Монголын сонгуульд хөрөнгө мөнгөний өрсөлдөөн асар их байдаг. Гэтэл сонгууль бол бодлогын өрсөлдөөн байх ёстой.

Монгол Улсад 35 нам дээд шүүхэд бүртгэлтэй байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийн алдаагаа дэнсэлж намуудыг шинэчлэх шаардлагатай. Нам бол нийлж хуйвалдах эсвэл албан тушаал олж авах гэсэн хүмүүсийн бүлэглэл гэсэн шүүмжлэл түгээмэл байна.

Гэтэл ардчилсан нийгэмд нам бол улс төрийн бодлого боловсруулах гол институт гэдэг утгаараа олон улсын стандартын дагуу ардчиллын зарчмыг хангасан байх ёстой. Тиймээс намын тогтолцоог шинэчилж чадвал авилгалын индекс буурна. Өмнөх хуулиудад улсттөрийн намд ямар нэгэн үүрэг оноодоггүй байсан. Нам гэж үзэх ойлголт бүрхэг байсан. Тиймээс энэ удаагийн хуулийн төсөлд улс төрийн намыг шинэ үзэл баримтлалаар оруулж байгаа. Нам бол иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тогтмол илэрхийлж байх ёстой” гэлээ.

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ 17 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

МУБИС-ийн багш судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын тухай хуультай болоод 32 жилийн түүхийг үзэж байна. Хоёр удаа шинэчлэгдсэн. 17 жилийн дараа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байна. Анхны хуулийн төсөл улс төрийн нам өөрөө өөрийгөө санхүүжүүлэх үзэл баримтлалтай байсан. 2005 оны шинэчилсэн найруулгад улс төрийн намын санхүүжилтийг төрөөс илүү цогц санхүүжилт олгож, хариуцлагатай байлгая гэсэн боловч бодит байдалд хуулийн санкц тодорхой заагдаж өгөөгүй. Тиймээс улс төрийн намууд төрөөс олгож буй санхүүжилтийг ил тод болгоогүй. 2018 оноос ХҮН санхүүжилтээ тайлагнадаг болсон. Энэ бол зөв алхам” гэв.

СОНГУУЛЬД ОРОЛЦСОНЫ ТӨЛӨӨ ГИШҮҮДДЭЭ ШАН ХАРАМЖ, ЦАЛИН ХӨЛС ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан гол өөрчлөлтийн талаар хүргэж байна.

  • Намын гишүүнчлэл харьцангуй суларч буй. Нэгдүгээрт, намын гишүүн, хоёрдугаарт дэмжигч гишүүн гэж ангилж байна.  Дэмжигч гишүүн татвар төлөхгүй. Монгол Улсын иргэн хэд хэдэн намын дэмжигч гишүүн байж болно. Нам бол олон тооны бага дүнтэй санхүүжилтээр санхүүжих ёстой.
  • Намын гишүүдийн татварыг хуульчилна. Нам гишүүдээс хөрөнгө мөнгөний дэнчин авах, сонгууль оролцсоны төлөө гишүүдээ шан харамж цалин хөлс өгөхийг хориглож байгаа. Намдаа гишүүд сайн дураар  ажиллана. Намын үндсэн ажилтан цалин авна. Бусад гишүүн ямар нэгэн цалин авахгүй.
  • Намын дотоод бүтцэд гишүүдийн татварын дээд хэмжээг тогтоож байгаа.
  • Улс төрийн намд үүрэг хүлээлгэнэ. Иргэдийн улс төрийн боловсролыг дэмжинэ. Нам иргэдийн ардчилал, хүний эрхийн чиглэлээр гишүүдээ бэлтгэнэ. Намын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэнтэй болохыг хуульчилж өгч байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, залуусын улс төрийн оролцоог дэмжих үүрэг хүлээлгэж байгаа.
  • Намын хурлыг цахимаар явуулах, намын санхүүгийн тайлан, гишүүнчлэл мэдээллийг цахим хуудсандаа байршуулна. Хуулийн хугацааг нь зөөж өгнө.
  • Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгээд хуулийн хугацаанд цахим сайтдаа байршуулна. Шилэн дансны хуулийг намууд санхүүгийн тайландаа мөрдөнө.
  • Намын үйл ажиллагааны цахим хаягыг албан ёсны болгож Харилцаа холбооны газарт бүртгүүлнэ.
  • Нам үүсгэн байгуулах процессыг илүү хялбаршуулна. Улс төрийн намын үүсгэн байгуулах бүртгэлийн үйл ажиллагааг  УДШ болон СЕХ шийднэ. Улсын бүртгэлийн ерөнхий газар ямар нэгэн байдлаар намын бүртгэлд оролцохгүй.
  • Дотоодын удирдах төв байгууллагууд жендерийн болон иргэний нийгмийн оролцоог хангасан байна.
  • Намын бүтэц намууд өөрсдийн дүрмийн дагуу боловсруулна. Хэрвээ хүсвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааны бүтэцтэй байж болно.
  • Тухайн намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэн ажиллана.
  • Намын хууль бус үйл ажиллагаа, зарим зөрчил дээр идэвхгүйд тооцох зохицуулалтыг оруулсан.
  • Намын санхүүжилтийн зарцуулалтыг зааж өгсөн. Төсвөөс намд олгож буй 30-иас доошгүй хувийг гишүүдийн болон иргэний нийгмийн байгууллагын улс төрийн боловсролыг дэмжихэд зарцуулна. 20-оос доошгүй хувь нь нийгмийн бүлгийг дэмжихэд зарцуулна. 15 хувийг бодлогын судалгааны хүрээлэнд зарцуулна.
  • Улс төрийн нам санхүүгийн ажилтантай байна.
  • Намд олгож буй иргэдийн болон аж ахуй нэгжийн хандивыг хязгаарлаж байгаа. Төрийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерт оролцсон хуулийн этгээд дөрвөн жилийн хугацаанд улс төрийн намд ямар нэгэн хандив өгч болохгүй.
  • Намын санхүүгийн тайлантай холбоотой олон төрлийн зохицуулалтыг тусгасан. Намын санхүүгийн тайланд намын орлого зарлага, нийт иргэдийн хандивын талаарх мэдээллийг  тусгана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж