Скайтел суурь хураамжийг 2500-3500 төгрөгөөр нэмсэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Скайтел суурь хураамжийг 2500-3500 төгрөгөөр нэмсэн гэв

Скайтел суурь хураамжийг 2500-3500 төгрөгөөр нэмсэн гэв

Үүрэн телефоны оператор "Юнител" компанийн гурвалсан үйлчилгээний Юнивишн хэрэглэгчдийн төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар тус компаниас тодруулахад “Үйлчилгээний суурь хураамжийн төлбөрт өөрчлөлт гараагүй.

Хэрэв үнийг нэмэгдүүлэхээр бол урьдчилан мэдээлнэ. Энэ тухай гэрээнд ч бас тусгасан. Ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр жил тутамд төлбөрт өөрчлөлт оруулдаг.

Өнгөрсөн жил 2500 төгрөг нэмэгдүүлснээс хойш өнөөдрийг хүртэл үнэд өөрчлөлт оруулаагүй. Мөн сүлжээнд доголдол үүссэн тухай мэдээлэл өнөөдрийн байдлаар ирээгүй байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар юнивишн хэрэглэгчид 36000, 46000, 66000, 96000 гэсэн дөрвөн багцын сонголттой төлбөр төлж байна. Мөн тус компанийн хэрэглэгчид 1GВ датаг 1500 төгрөгөөр авдаг байсан бол саяхнаас 2GВ датаг 2500 төгрөгөөр авах сонголттой болсныг шүүмжилж байгаа.

Учир нь 1 GВ дата авах сонголтгүй болсон. Энэ талаар тус компанийн зүгээс “Энэ сараас 2GВ дата авах сонголттой болсон байгаа. Энэ нь хэрэглэгчдэд илүү ашигтай. Өмнө нь 100мв 1000 төгрөг, 1 GВ датаг 1500 төгрөгөөр авдаг байсан бол шинэчлэгдэж 2GВ датаг 2500 төгрөгөөр авч байна гэсэн үг. Бид тухайн хэрэглэгчдийн хэрэгцээнд тааруулж бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх  зорилгоор хоёр жил тутамд төлбөрт өөрчлөлт оруулдаг” гэсэн тайлбар өглөө.

Түүнчлэн үүрэн телефоны оператор “СКАЙТЕЛ” компани Скаймедиа гурвалсан үйлчилгээний суурь хураамжийн төлбөрийг 2500-3500 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Энэ талаар тус компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй бөгөөд дараах тайлбар, мэдэгдлийг өглөө.  Үүнд,

2020 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 4.1.21, 20.5.3, 26.5, 26.6, 31.2.2 дахь заалт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-д заасны дагуу Олон суваг дамжуулах “үндсэн багц”-ыг үйлчилгээнд нэвтрүүлж, тухайн багцын сарын суурь хураамжаас “өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс” тооцож Монголын телевизүүдийн холбоонд шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

Ийнхүү дээр дурдсан хуулийн шаардлага болон өрхийн интернэтийн хэрэглээний өсөлтөөс шалтгаалан 2021 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Скаймедиа үйлчилгээний сарын суурь хураамжийн үнэ тарифт өөрчлөлт оруулан тухайн багцаас хамаарч 2500-3500 төгрөгөөр нэмэгдэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж