Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан судлаач, хэл шинжлэлийн магистр, эрхзүйч Э.Жамуха Монгол хэлний хууль, үсгийн дүрмийн талаар мэдээлэл хийлээ.
Уламжлалт монгол бичгийн хэрэглээ дэлхийн хаана ч алга. Энэ бол нэг төрлийн мөхөл. Төрөлх хэлээ хэрэглэж мэддэггүй. Ц.Дамдинсүрэнгийн "Монгол үсгийн дүрмийн толь"-ийг үндэсний эв нэгдлийг бусниулах эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно хэмээн үзэж, 2017 онд ТЕГ-т өргөдөл илгээсэн. Одоо хэр нь шийдэгдээгүй байна. Ц.Дамдинсүрэн гэдэг хүний толь бичиг анхнаасаа л шинжлэх ухааны үндэслэлгүй байсан. Цаашдаа энэ асуудлаар төрийн байгууллагуудад гомдол, санал хүргэсээр байна.
Мөн энэ хаврын ЭЕШ-ыг зохион байгуулахгүй байх хэрэгтэй. Энэ талаар ч мөн зохих байгууллагуудад нь хүсэлт гаргана. Цар тахлын улмаас хичээлийн хоцрогдол их байна. Ялангуяа монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр шалгалт авахгүй байх хэрэгтэй. Дээр дурдсанчлан бидний хэрэглэж буй монгол хэл, бичиг ямар ч шинжлэл ухааны үндэслэлгүй тул энэхүү саналыг дэвшүүлж байна.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ