Хаан банкны ажилчид банкныхаа хувьцааг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Хаан банкны ажилчид банкныхаа хувьцааг худалдан авчээ

Хаан банкны ажилчид банкныхаа хувьцааг худалдан авчээ

Хаан банкны хувь эзэмшилд өөрчлөлт орж, таван хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Тодруулбал, цагаан сарын өмнөхөн Хаан банкны ажилчид тус банкны хамгийн их (45.5 хувь) хувьцааг эзэмшдэг “Савада холдингс”-ийн Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй охин компани болох “Эйч эс интернейшнл лимитед”-ийн 15 хувийн хувьцааны 4.7 хувийг худалдан авч, Монголд оруулж иржээ.

Токиогийн хөрөнгийн бирж дээр нээлттэй байдаг мэдээллээр, өмнө нь ХААН банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг "Cавада холдингс"-ийн охин компани, Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эйч эс интернейшнл” (Ази-Сингапур) лимитед, үлдсэн 25 хувийг “Таван богд трейд” ХХК, 15 хувийг иргэн н.Хулан нар тус тус эзэмшиж байв.

"Савада холдингс" 1958 онд Токиогийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болжээ. Монгол Улсад 2003 онд орж ирж, Хаан банкийг хувьчлахад хувьцааг нь худалдан авсан байна. Тус компани ОХУ, Кыргыз зэрэг улсуудад долоон охин компанитай аж.

Анх Хаан банкийг авч байхад “Савада холдингс”-ийн хувь эзэмшил 46 хувь байжээ. Японы иргэн Савада 2019 оноос Японы хоёр иргэний хамт Хаан банкны 51 хувийг авах саналаа ирүүлсэн байна. Улмаар тендер санал (33-аас дээш хувийг авах тохиолдолд зарладаг) зарлажээ. Банканд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход заавал Төв банкнаас зөвшөөрөл авах хуулийн заалттай. Зөвшөөрөл авах үйл ажиллагаа ийнхүү хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монголбанкныхан ч тэдний талаар сайтар судалжээ.

Хаан банкны хувьцааг эзэмшихээр болж буй гурван хүний бүх мэдээлэл, тодруулбал, мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллагын болон цагдаагийн тодорхойлолт, ял шийтгэл эдэлж байгаагүй тодорхойлолт, хөрөнгийн гарал үүслийн тодорхойлолт зэрэг хууль ёсны бичиг баримтууд Монголбанканд иржээ. Тиймээс ирүүлсэн материалыг нь хүлээн аваад, татгалзах зүйлгүйгээ илэрхийлж, хамгийн сүүлд жинхэнэ зөвшөөрлөө өгнө гэдгээ анхааруулсан бичиг явуулсан байна.

Өмнө нь монгол хүн Хаан банкны хувьцааг авахаар сонирхож байсан аж.

Хаан банкны хувьцааны 51 бус, 31 хувийг авах хэлцэл хийж, гэрээнд гарын үсэг зураад буй гурван хүний нэг нь Жуничиро Хаттори гэж “Сейко” цагны брэндийн хамгийн гол хувьцаа эзэмшигч аж. Тэрбээр 26 сая ширхэг (99.98 хувь) хувьцаа авахаар санал ирүүлжээ. Нөгөө хоёр этгээдийн хувьд нэг нь хуулийн компанийн хүн бол нөгөө нь хувь хүн аж. Тэд нэг, нэг хувь хувьцаа авахаар саналаа өгсөн байна. Гэхдээ тэр хоёрхон хувийн ард Токиогийн хөрөнгийн бирж дээр арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан “Мета” компанийн эзэн хуульчийн нэр байгаа аж. Гол хөрөнгө оруулагч нь “Сони” компанийн гүйцэтгэх захирал асан, тус компанийн хувьцаа эзэмшигч юм байна.

Жуничиро Хатторийн Монголд оруулж ирж буй мөнгө “Сумитомо мицуи” банканд жил гаруй "хөдөлгөөнгүй" байжээ. Тэрбээр өөрийн хувьцаагаа зарж, “Савада холдингс”-ийн хувьцааг худалдаж авахаар хүлээж байсан аж. Одоо Хаан банкнаас “Савада холдингс”-ийн хувьцаанд орсон өөрчлөлтийг бүртгэж өгөх тухай хүсэлт ирсэн тохиолдолд Монголбанк эцсийн зөвшөөрөл олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж