Орхон аймаг нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв/БОЭТ/-өө түшиглэн, Эрүүл мэндийн яам, Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт анх удаа зохион байгуулж ирсэн.
Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ЭМЯ, ЭМХТ, Жайка төслийн баг, нийслэлийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт семинарыг орон нутагтаа хийж байна.
Сургалт семинарын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийнзахиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, АШУИС-ын дэргэдэх Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжил хариуцсан менежер Б.Баттогтох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. БОЭТ-нь сургалт эрхлэх багш боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр, сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Сургалт, семинарын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр сургалт эрхлэх гэрчилгээг гардан авсан юм. Ингэснээр Орхон аймаг БОЭТ-нь төгсөлтийн дараах сургалтыг явуулахаас гадна, сувилахуй чиглэлээр сургалт эрхлэх боломжтой болж байна. Түүнчлэн манай аймагт бусад аймгийн эмч мэргэжилтнүүд ирж суралцах, өөрийн аймгийн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг олон давуу талтай.
Холбоотой мэдээ