Германы канцлер одоо хэлэлцээрт хүрч, хориг арга хэмжээг цуцлах боломж байна гэж мэдэгдсэн бол Иран "хэзээ ч ийм тохиролцоонд хүрч байгаагүй" гэж мэдэгджээ.
Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн Бямба гаригт хэлэхдээ, Иран 2015 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй байгуулсан цөмийн хэлэлцээрийг аварч чадах эсэхийг тодорхойлох "үнэний мөч" ирж байгаа ба Ираны удирдлага сонголт хийх хэрэгтэй байна гэв.
Харин Ираны гадаад хэргийн сайд цөмийн хэлэлцээ уян хатан байх нь барууны орнуудаас шалтгаална гэж хариу барив. Үүгээрээ шийдвэр барууны талд байна гэж үзэж болно. Гадаад хэргийн сайд хэлэхдээ, Иран АНУ-тай хоригдлуудаа солилцох аваас хэлэлцээ эерэг дүнг авчирч болно гэж мэдэгдэв. Их Британи, Франц, Герман, Орос, Хятад улсууд Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд хориг арга хэмжээг хөнгөвчлөх хэлэлцээрийг сэргээхээр Венад хэлэлцэж байна. Шольц жил бүрийн Мюнхений Аюулгүй байдлын бага хуралд оролцогчдод хэлэхдээ, сүүлийн 10 сарын хугацаанд Ираны цөмийн асуудлаарх яриа хэлэлцээ асар их замыг туулсан бөгөөд "хэлэлцээрийг дуусгах бүх материалууд бэлэн" гэжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ