Covid-19 туссан хатан хааны төлөө британичууд залбирч байна | News.MN

Covid-19 туссан хатан хааны төлөө британичууд залбирч байна

Covid-19 туссан хатан хааны төлөө британичууд залбирч байна

Covid-19 туссан хатан хааны төлөө британичууд залбирч байна

Их Британийн хатан хаан II Элизабетх Covid-19 туссан тухай мэдээлэл өчигдөр /2022.02.20/ тарснаас хойш түүний эрүүл мэндэд санаа зовсон иргэд болон улстөрчид маш олон зурвас түүн рүү илгээжээ.

Хатан хаан өдгөө 95 настай бөгөөд биеийн байдал харьцангуй хөнгөн байгаа аж. Тэрбээр Виндзорын шилтгээнд биеэ эмчлүүлж байна. Шилтгээний гадаа зарим иргэд цугларч санаа зовж буйгаа илэрхийлсэн бол зарим нь цахим сүлжээгээр ханджээ. Тэр байтугай Лондон хотын метроны буудлууд дээр байдаг зурвас үлдээх зориулалттай самбарт хатан хаанд зориулан “Бүх юм сайхан болно” гэж бичсэн байв.

Хунтайж Филипп өнгөрсөн оны аравдугаар сард нас бараад удаагүй байхад хатан хаан II Элизабета ийнхүү Covid-19 туссан нь олон хүмүүсийн сэтгэлийг чилээжээ. II Элизабета бол Их Британийн түүхэнд хамгийн удаан хугацаанд хаан ширээнд сууж буй хүн.

Ерөнхий сайд Борис Жонсон улс үндэстнээ төлөөлж, хатан хааныг хурдан эдгээрэй хэмээн хэлжээ. Түүнчлэн цөөнгүй улс төрчид жиргээндээ “Хатан хааныг бурхан ивээг” гэж нийтлэсэн байна. Мөн АНУ-ын элчин сайдын яамнаас хурдан эдгэхийг ерөөгөөд, хатан хааныг Их Британийн нутаг дэвсгэрт байгаа бат бэх хад чулуу гэж зүйрлэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-21 213.87.131.91

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж