Грекийн ойролцоо шатаж буй хөлгөөс 11 хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Грекийн ойролцоо шатаж буй хөлгөөс 11 хүн сураггүй болжээ

Грекийн ойролцоо шатаж буй хөлгөөс 11 хүн сураггүй болжээ

Корфу арлын эргээс холгүй шатаж буй тээврийн хөлөг онгоцноос нэг хүн амьд гарсан бол  11 хүн одоо хүртэл сураггүй байна гэж Грекийн эргийн хамгаалалт мэдэгдлээ. Тус хөлөг онгоц гурван хоногийн турш шатаж байна.

Грекээс Итали хүрэх замдаа шатсан тус усан онгоцонд нийт 153 хүнд оврын тэрэг, 32 машин, 290 гаруй  хүн зорчиж байжээ.

Гал гарснаас гурван цагийн дотор хөлгийн 280 орчим хүнийг Корфү аралруу амжилттайгаар аварч, нүүлгэн шилжүүлсэн байна. Бүх зорчигчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн гэж бодсон ч Бямба гаригийн орой хөлгөөс дахин хүн олдож, нийт зорчигчийн  тооллого явуултал 11 хүн сураггүй байгааг мэджээ.

Италийн компанийн эзэмшдэг тус хөлөг онгоцонд гал гарсан шалтгааныг шалгаж байгаа аж. Гэхдээ тус онгоцны үйл ажиллагааг хянадаг албанаас мэдээлэхдээ, машин, тэрэг ачсан зогсоолоос гарч эхэлсэн байх магадлалтай гэжээ. Хөлгийн хоёр ахмадыг Баасан гаригт Корфу арал дээр аюулгүй аваачсаны дараа баривчилсан байна.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж