"Гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

"Гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна"

"Гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна"

Багахангай дүүргийн нутагт Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэж явсан том оврын "Шаланз" маркийн автомашин өнгөрсөн Баасан гаригийн /2021.02.18/ 13:00 цагийн орчимд шатсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жолоочтой хамт зорчиж явсан согтуу эрэгтэй ачааг галдан шатаасан байж болзошгүй тухай мэдээлсэн юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй учраас гал гарсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. Шалгалт үргэлжилж байна. Зарим хэвлэлээр мэдээлж байгаа шиг үнийн дүн гараагүй. Одоо тээвэрлэлтийн явцад оролцсон хүмүүсийг шалгаж байна" гэдэг хариултыг өглөө.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Нийслэлийн онцгой байдлын газраас жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ирж ажилласан. Гал гарсан шалтгааныг удахгүй тогтоох байх. Хариу нь 10 гаруй хоногийн дараа гарна. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж байна" гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр "Ар Үр" онлайн шопын тэрбум орчим төгрөгийн бараа шатсан. Машинд байсан барааг шатах явцад талыг нь гаргаж амжсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж