ОХУ: Донбассаас ирсэн дүрвэгсдийг вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

ОХУ: Донбассаас ирсэн дүрвэгсдийг вакцинжуулна

ОХУ: Донбассаас ирсэн дүрвэгсдийг вакцинжуулна

ОХУ-ын Ростов мужид түр хугацаагаар оршин суух болсон Донбассын  дүрвэгсдийн хуаранд Covid-19-ийн тохиолдол илрэх болжээ. Тиймээс  засгийн газраас тус  иргэдийг  вакцинжуулалтад харагдуулахаар болсон хэмээн өчигдөр бүс нутгийн захиргаа мэдэгдлээ.  

ОХУ-ын Онцгой байдлын сайд Александр Чуприян хэвлэлд мэдээлэхдээ, Донбассын  дүрвэгсэд хилээр нэвтрэх үедээ Covid-19 илрүүлэх PCR шинжилгээг өгсөн байна. Донбассын  иргэдийг Ростов мужийн түр байршуулах төвүүдэд байршуулж байгаа ба энэ долоо хоногт вакцинжуулалтын аян эхлэх юм байна.

Украины зүүн хэсгийн контактын шугамын хоёрдугаар сарын 17-ны өглөөнөөс эхлэн байдал улам дордов. Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард улсыг тунхагласан бүс нутгууд Киевийн зэвсэгт хүчин сүүлийн саруудад хамгийн эрчимтэй гал нээсэн тухай мэдээлэлж байв. Гал нээсний улмаас иргэний зарим объект гэмтсэн байна.

Эх сурвалж: ТАСС 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж