Танкнууд давхилдаж, онгоц нисч эхлэх хүртэл Путиныг ятгана

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Танкнууд давхилдаж, онгоц нисч эхлэх хүртэл Путиныг ятгана

Танкнууд давхилдаж, онгоц нисч эхлэх хүртэл Путиныг ятгана

ОХУ-ын Беларусь дахь цэргийн сургуулилалт өчигдөр /2022.02.20/ дуусах ёстой байсан боловч хугацаа нь сунгагдлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ үйлдэлд санаа зовж буйгаа илэрхийлээд, Орос улс нь Украин руу түрэмгийлж болзошгүй гэж үзэж байна. Тэрбээр CNN-д мэдээлэхдээ, “Орос улс довтолж болзошгүй бүх л шинж тэмдэг илэрч байна” гэжээ. Беларусь дахь Оросын цэргийн тооны талаар тодорхой мэдээлэл байхгүй боловч NATO-гоос тооцоолсноор 30 мянга цэрэг байна гэв.

Орос, Беларусийн хилийн ойролцоох цэргийн ажиллагаа, мөн Украины зүүн хэсгийн Донбасс дахь нөхцөл байдлын улмаас ийм шийдвэр гаргасан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Украины арми болон Оросын салан тусгаарлагчид хоорондын шугам руу үе үе буудах нь өнгөрсөн долоо хоногоос огцом нэмэгджээ.

“Үнэхээр танкнууд давхилдаж, онгоц нисч эхлэх тэр өдрийг хүртэл бид цаг минут тутамд, боломж нэг бүрийг алгасахгүй ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг дипломат аргаар ятгах болно” гэж Энтони Блинкен хэлэв.

Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украины хямралын талаар хэлэлцэхээр өнөөдөр /2022.02.21/ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж