Байгал нуурын фестивальд монгол сийлбэрчид дэд байр эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Байгал нуурын фестивальд монгол сийлбэрчид дэд байр эзэлжээ

Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид дэд байр эзэлжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болсон тэмцээнд сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ оролцож, дэд байрын шагнал хүртсэн байна.
Тэдний хувьд хоёр дахь жилдээ энэ тэмцээнд оролцсон бөгөөд өмнө нь 2020 онд тэргүүн байранд шалгарч байжээ.

Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ нь өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Залуу уран бүтээлч уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн.

Түүний хамгийн том бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.

Монгол сийлбэрчид 2020 онд Хятадын Харбин хотод зохион байгуулсан цасны фестивальд “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлж байв. Уг бүтээлээрээ Австрали тивийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан юм. Энэ тухайгаа "Уран бүтээлчид тухайн хийх бүтээлийн утга санаанд тохируулан судалгаа хийж, сэтгэж хийдэг. Энэ цаг үед Австралийн түймэр дэлхийн хэмжээний том гамшиг байлаа. Тиймээс Монголын уран бүтээлчид зөвхөн тэр улсын гамшиг биш гэдэг утга санааг агуулсан" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж