Жастин Бибер Covid-19-ийн халдвар авч, аялан тоглолтоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Жастин Бибер Covid-19-ийн халдвар авч, аялан тоглолтоо хойшлуулав

Жастин Бибер Covid-19-ийн халдвар авч, аялан тоглолтоо хойшлуулав

Канадын дуучин Жастин Бибер Covid-19-ийн халдвар авч "Шударга ёс" нэртэй аялан тоглолтоо хойшлуулжээ. Тэрбээр дэлхийгээр аялах тоглолтоо эхлүүлснээс хоёр хоногийн дараа буюу өчигдөр цар тахлын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Улмаар Лос-Анжелес хотод өчигдөр болох ёстой байсан тоглолт нь  хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хойшлогдсон байна.

Жастин тоглолтоо хойшлуулах болсондоо сэтгэлээр унасан ч тоглолтын багийнхан, шүтэн бишрэгчдийнх нь аюулгүй байдал, өөрийнх нь эрүүл мэнд илүү чухал гэдгийг онцолжээ.

Өдгөө 27 настай тэрбээр Хойд болон Өмнөд Америк, Европ, Австрали тивд аялан тоглохоор төлөвлөсөн аж. Түүний тоглолт хоёрдугаар сарын 18-нд Калифони мужийн Сан-Дьегод эхэлсэн байна. Энэ нь таван жилийн өмнө хийсэн "Зорилго" нэртэй аялан тоглолтоос хойших анхны томоохон аялан тоглолт байв.

ЭХ СУРВАЛЖ: E ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж