
Монгол улсын хүүхэлдэйн театраас хүүхэд багачууддаа зориулан Данийн нэрт зохиолч Ханс Андерсены “Нугасны муухай дэгдээхий” жүжгийг өнгөрсөн хүүхдийн баяраар бэлэг болгон тавьж байсан билээ. Тэгвэл тус хүүхэлдэйн жүжиг сүлд дуутай болжээ. Рок попын одод МУГЖ Б.Сарантуяа, “Номин талс” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, альтернатив дуучин Отгоо нар дуулан өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийнхээ хамт клипэнд нь тогложээ. Мөн “Киви” хамтлаг, дуучин Сэрчмаа нар дуулсан бөгөөд дууны шүлгийг бичсэн Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулан охиныхоо хамт тогложээ.
Г.Даша