ФОТО: Бээжин-2022 өвлийн олимп хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

ФОТО: Бээжин-2022 өвлийн олимп хаалтаа хийлээ

ФОТО: Бээжин-2022 өвлийн олимп хаалтаа хийлээ

Бээжин-2022 өвлийн олимпийн хаалт өчигдөр/2022.02.22/ “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хаалтын ажиллагааны төгсгөлд 2026 оны олимпийг зохион байгуулах Италийн төлөөлөгчид олимпийн тугийг гардан авсан юм. Норвегичууд энэ удаагийн олимпод 84 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, 16 алт, найман мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай тэргүүллээ.

Харин германчууд чарга, бобслей, скелетоноор ихэнх алтан медалиа авсаар хоёрдугаар байрт бичигдэв. Тэгвэл зохион байгуулагч Хятад улс есөн алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоолоо.

Оросын үндэсний олимпийн хорооны тамирчид медалийнхаа тоогоор зөвхөн Норвегийн ард бичигдсэн ч алтан медалийн тоо цөөн байсан тул эцсийн дүндээ есдүгээр байрт орлоо. Шинэ Зеланд улс өвлийн олимпийн анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ. Нийт 28 улс ямар нэг медаль хүртсэн байна.

Бээжин-2022 паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж