Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа салбар бол уул уурхай. Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг гол эх үүсвэр болсон энэ салбарыг одоогоор орлох салбар байхгүй. Ийм боловч ашигт малтмалаас гадна ойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Энэ тухай олон жил яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй байгаа. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “нэг тэрбум мод”-оор дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, ойн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж болох нь. Уг төслийг Монгол Улс ойн өдрийг /2022.03.21/ тохиолдуулан , Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурлаар танилцуулахаар төлөвлөжээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг чуулган өнөөдрөөс эхэлж байна. “Ой ба Ногоон сэргэлт” сэдвийн дор энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх эл хуралд Ази, Номхон далайн 56 улс оролцох юм. Энэхүү уулзалтаар ойг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх , ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ талаар БОАЖЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяатай ярилцлаа.
–Цар тахлын үед Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурлыг зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд шар түвшинд шилжиж олон улсын хилээ нээсэн. Тэгэхээр энэхүү хуралд гадаадын төлөөлөгчид биечлэн оролцох уу. Аль эсвэл?
-Дэлхий дахин цар тахалтай дасан зохицох болсон ч Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурал 100 хувь цахимаар болно. Уг форумыг Монгол Улс 2020 онд биечлэн зохион байгуулахаар болсон ч цар тахлын улмаас хойшилсон. Иймд хоёр жилийн дараа болж буй эл форумд Ази Номхон далайн 56 улс оролцоно. Энэхүү хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөтөлбөрийг танилцуулна. Нөгөөтээгүүр агро ойг нутагшуулахыг зорьж байгаа учраас сонирхсон улс орон бүр бидэнтэй хамтран ажиллах санал гаргах юм. Мөн хурлаас гарсан үр дүн зургадугаар сард биечлэн болох дэлхийн ойн уулзалтад яригдана. Эл чуулганд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурлыг зохион байгуулагч орон гэдэг утгаараа Ази Номхон далайн бүсийг төлөөлж оролцоно. Энэ хэрээр түншлэл, гадаад хамтын ажиллагаагаа илүү идэвхжүүлэх, санхүүжилтийн модуль хэлбэрийг тодорхойлоход дөхөм болох болов уу. Хэрэв бид ирэх зургадугаар сард болон дэлхийн ойн чуулганд амжилттай оролцож чадвал олон улсын өмнө гишгэж хөрөнгө оруулагч, түншлэгч улстай хэлэлцээ хийх боломжтой.
–Монгол Улс Ази Номхон далайн бүс нутгийг төлөөлж дэлхийн чуулганд оролцох эерэг төсөөлөлтэй байна. Гэхдээ ойн салбарын тойрсон олон асуудал жил бүр яригддаг ч шийдлээ олдоггүй. Ийм үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан нэг тэрбум мод төсөл бас л шүүмжлэл дагуулсаар байгаа. Энэ төсөл үр дүнгээ өгч чадах болов уу. Уг төслийг форумын үеэр танилцуулна гэсэн?
-Монгол Улс бэлэн баталгаатай тоо буюу хүрэх нь тодорхой арга хэмжээнүүдийг олон улсад зарлах нь тийм ч сайн биш. Гадаад харилцаа сайн байхын хэрээр Монгол Улсыг дэлхий сонирхоно. Энэ хэрээр нийгэм, эдийн засаг сайжирна. Үүнтэй адил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “нэг тэрбум мод” төсөл Монгол Улсын нэр хүндийг олон улсад маш өндөр өргөсөн. Энэ бол маш амбицтай тоо. Үүнийг дагаад Монгол Улс олон улсын анхааралд байна гэсэн үг.
Хэрэв “нэг тэрбум мод”-ыг маш ухаалаг зөв төлөвлөж санхүүжүүлж зөв хэрэгжүүлж чадвал энэ жишгийг дагаад маш их хөрөнгө оруулалтыг татах, гадаад харилцаа өргөжнө гэсэн үг.
Хоёрдугаарт, хүрч болохуйц баталгаатай тоо бус илүү үүрэг амлалттай байх нь Монгол Улс байгаль орчны салбарыг анхаарах цаг болсны улс төрийн шийдвэр байсан болов уу гэж хувьдаа бодож байна. Амбицтай амлалт хэрэгжүүлэхэд мэдээж амаргүй ч энэ хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ.
-Монгол Улсын хувьд ойг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай олон жил яригдсан. Тэгэхээр энэ удаагийн форумаар дамжуулан ойн салбараар дамжуулан эдийн засгийг тэлэх болов уу?
–Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хуралд 56 улс оролцох юм. Уул уурхайн салбараас гадна эдийн засгийн томхон хөшүүрэг нь ой юм. Богин хугацаанд үр ашигаа өгөхгүй ч урт хугацаанд эдийн засагт үр өгөөжөө өгөх боломжтой. Энэ удаагийн 29 дүгээр чуулганаар Монгол Улсын хувьд ойн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийлүүлэлтийн сүлжээний системд оруулах /мод, модон бүтээгдэхүүний экспортын эргэлтийг нэмэгдүүлэх/, бусад улс орны ойгоо хамгаалах шинэ дэвшилтэд аргачлалуудыг нутагшуулж туршлагажуулах зэрэг механизмыг бүрдүүлэх болов уу гэж харж байна.
Ойн салбар нь хамгийн ногоон ажлын байр. Байгаль орчинд ээлтэй, өөрийгөө нөхөн сэргээдэг, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой. Иймд ойн салбарын ирээдүй Ази, Номхон далайн орны хүрээнд ямар байх нь Монгол Улсад хамааралтай.
-Та хэлэхдээ ойн салбарыг хамгаалах олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэлээ. Өнөөдрийн хувьд ямар орны туршлагыг нэвтрүүлж ажиллаж байна вэ?
-Монгол Улс нутгийн иргэдэд түшиглэсэн хамтын менежментийг нийтлэг ашигладаг. Нийт 1000 гаруй ойн нөхөрлөл бий. Тэд ойгоо хамгаалах, хяналт тавьдаг. Энэ нь төрөөс явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй. Ялангуяа сайн дурын ойн хамгаалагчид олон. Ерөнхийдөө, ойн нөхөрлөлүүд ойгоо хамгаалах, хяналт тавихад манай ойн нөхөрлөлүүд идэвхтэй оролцдог. Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн хамгааллын бодлого хэрэгжүүлдэг улс дэлхийд цөөхөн. Тухайлбал, Непал улсын тухайд, нутгийн иргэдэд түшиглэсэн менежмент сайтай.
Гэхдээ бид гадаадын улс орны туршлагаас судалж нэвтрүүлье гэхээс илүү өнгөрсөнд хэрэгжүүлж байсан өөрсдийн төслүүдийг нэвтрүүлэх боломжтой.
–Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурлаас ойг хамгаалах олон улсын туршлагуудаас цаашид Монгол Улс нэвтрүүлэх болов уу?
-Ази, Номхон далайн орнуудын ой хамгаалах тэргүүн туршлагыг нэвтрүүлье гэхэд газар зүй, хүн амын бүтэц өөр боловч маш хурдацтай хөгжиж байгаа бүс. Гэхдээ дээр дурдсанаар Нефаль улс Монгол Улстай төстэй эрс тэрс уур амьсгалтай учраас тус улсын туршлагаас ойн салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан судалж байна.
-Монгол Улсын хувьд агро ойг хөгжүүлэхээр зорьж байгаа гэлээ. Ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улс эрс тэрс уур амьсгалтай. Зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулахад газарзүй, ойн бүтцээрээ ялгаатай. 29 дүгээр хурлаар хөдөө аж ахуйн салбар, ойн салбар хамтарч агар ойн концефцыг илүү нэвтрүүлж хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэнэ. Агар ой нь жимсний бут тарих. Энэ нь нэг төрлийн мод боловч жимс нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжтой.
Зочин 2022-02-21 213.87.131.91
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-21 202.131.225.197
tegnee ter modoor dalimduulj mungu saah arga baisan yumaa yamar ulun nuhud ve
Зочин 2022-02-21 64.119.18.237
Хүрэлсүхээр өөрөөр нь тариулаарай.Тэрбум модыг яаж тарих аа мэдэхгүй байж олон юм хуцах ямар хэрэг байна.
Зочин 2022-02-21 66.181.176.168
1тэрбум мод тарина гэж ааж байгаад гадныханыг сэгсэрч луйвардаж болно гэнүү ккк
Хохо 2022-02-21 202.55.188.103
Алт, Нүүрсээрээ хөрөнгө оруулагч татаж чадахгүй хэвтэж юуун мод вэ хө
Зочин 2022-02-21 203.91.115.55
За даа тэр юу л бол доо. 1-рт тэр бум мод чинь шинжлэх ухаанд суурилсан төсөл хөтөлбөр гэхээс илүү хэсэг бусаг хулгайч нөхдийн иргэдийн анхаарлыг сарниулах гэхдээ сандраад аманд орсноо хэлчихсэн л золбин төсөл шүү дээ. Монголд ийм хэмжээний нөхөн сэргээлт хийх хүний нөөц, эдийн засгийн чадавх, материаллаг бааз байхгүй. 2-рт тэрбум мод тарина гэдэг нь сэтгэл хөдлөлөөр шийдчих хөнгөхөөн асуудал огт биш. Мэргэжлийн салбарт урт хугацаанд боловсруулан хэрэгжүүлэх бодлого маягаар тусгагдах ёстой. Тэгэ
Зочин 2022-02-21 203.91.115.55
хгүй бол сэтгэл хөдлөлөөр хүн толгойтой болгон мод тарьж байгаа нь энэ гэж газраа сэндийчсэнээр бид байгаа жаахан цэвдэгээ хэзээ ч нөхөгдөхөөргүй устгах аюултай. Цэвдэг гэдэг бол манай орны ус чийгний балансыг барьж байдаг гол хүчин зүйл. Уул уурхайн компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлтийн дагуу зохих талбайг үр дүнтэйгээр ойжуулж тодорхой хугацааны дараа улсад хүлээлгэж өгөх төсөл маягийн юм хуульчилбал илүү өгөөжтэй.
Болиочээ..эхний өрөө төлөөгүй бж 2022-02-21 202.131.233.133
Бас залилж идэх арга..ёо ёо…мод ч үгүй..БӨӨН ӨР. ГУЙЛГА
Ус л 2022-02-21 202.131.233.133
Говь д усаа үнэгүй болгохгүй бол..МОД ТАРИХ АРГА БАЙХГҮЙ
Зочин 2022-02-21 66.181.161.34
Эхнээсээ л тооцоо тооллоготой яваасай. Төслийн нэгж нь байгужлагдаад маргаашаас нь л тансаглаад цацаад эхэлснийг харахад мөнгө угаах, 2024 оны сонгуулийн мөнгөө олох гэсэн шиг л харагдаж бна лээ.
zochin 2022-02-21 203.91.115.244
Газрын гүний усыг ашиглахгүй гэвэл болох л юм
иргэн 2022-02-21 202.131.227.82
1 ТЭРБУМ МОДЫГ МОНГОЛЧУУД БИД УРГУУЛААД ТАРЧИХАЖ ЧАДНА ШҮҮ ДЭЭ. ЯАГААД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ХӨ.
Зочин 2022-02-21 150.129.142.10
Zalhuu archaagui mongolchuudad mod tarij bas ogoh geed horongo oruulah uu?? Eruul hun mon uu ene?? Heden bujaa oruulj irj gazar nutgaa unegui ogoh geed tarhi ugaahaasaa icheech ee
зочин 2022-02-21 150.129.140.72
Би одоо 60 хүрч байна засаг газраа өгвөл үлдсэн насаа мод тарьсан шигээ өнгөрүүлсэн байна
Зочин 2022-02-21 103.57.94.47
ХАРАГАНЫ НООС ТҮҮЖ ЭСГИЙ ХИЙГЭЭД,,,ЭСГИЙГЭЭ ГҮҮГЭЭР СОЛЬЖ ,,,ГҮҮНЭЭСЭЭ ХУРДАН УДАМТАЙ УНАГА АВААД ,,,ХУРДАН УДАМТАЙ ХҮЛГЭЭ НААДАМД СОЙЖ ТҮРҮҮЛНЭ,,,ГЭДЭГ ШИГ,,,,,
Зочин 2022-02-21 103.26.194.180
yandaa ene yam, undes suuriarn solihgui bol hezeech uudulhuu bolison nam
Пэндгэр АРиунаа 2022-02-21 183.177.100.4
Энэ хачин пэндгэр хүүхэн одоо хүртэл яамандаа юу.Дарга нараа ээлжилж хоолонд оруулаад,долигноод явдаг.
РАВДАН 2022-02-21 66.181.161.108
БӨӨӨРРРР НЭГ МӨНГӨНӨӨС ӨӨР ЮМ БОДОХОО БОЛЬЖЭЭ. ТЭГЭХДЭЭ ДАНДАА ХҮНИЙ МӨНГӨӨР ХҮҮДЭГНЭХ САНААТАЙ! ЯААНА ДАА МОНГОЛЧУУД!
Зочин 2022-02-21 139.5.216.23
Бити эргүүт
Зочин 2022-02-21 103.9.90.100
зөв