Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Владимир Путинтэй уулзахыг хүсч буйгаа дахин илэрхийлэв. Тэрбээр “Ойрын үед халдлага үйлдэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж буй энэ үед би ОХУ-ын ерөнхийлөгч юу хүсч байгааг мэдэхгүй байна. Тиймээс түүнийг олж мэдэхийн тулд, асуудлыг "энх тайвнаар зохицуулах" арга замыг эрэлхийлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Зеленский энэ сарын 18-ны өдөр Оросын удирдагч Владимир Путинд хэлэлцээ хийх санал дахин тавьсан. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Бид хэлэлцээний ширээний ард суусан цагт дипломат харилцаа эхэлнэ" гэж мэдэгдсэнийг “РБК-Украин” өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлэв. Мөн тэрбээр "ямар ч хэлбэр"-ээр хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэжээ.
В.Путин мэдэгдэхдээ "Хэрэв Донбассыг тойрсон асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол Украины эрх баригчид эхлээд Бүгд Найрамдах Луганск болон Донецк Ард Улсын удирдлагуудтай уулзах ёстой" гэж онцлон тэмдэглээд, энэ алхмаас Донбассын байдлыг зохицуулж эхлэх хэрэгтэй” гэсэн байна.
Дашрамд дурдахад, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ням гариг (2022.02.20)-ийн орой Путинтэй утсаар ярихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ALJAZEERA, AFP
Холбоотой мэдээ