Хятадын Суй Вэнжин, Хан Конг нар алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Хятадын Суй Вэнжин, Хан Конг нар алтан медаль хүртэв

Хятадын Суй Вэнжин, Хан Конг нар алтан медаль хүртэв

“Бээжин-2022” өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээний хосын төрөлд (өнгөрсөн Бямба гаригт) уран гулгагч Хятадын Суй Вэнжин, Хан Конг нар алтан медаль хүртлээ. Тэд нийт 239.88 авсан бөгөөд богино үзүүлбэрт 84.41, чөлөөт уран гулгалтын төрөлд 155.47 оноо тус тус авч, дэлхийн дээд амжилт тогтоон, олимпийн анхны алтан медалийн эзэд болов.

Хосууд АНУ-ын Саймон, Гарфункел нарын зохиосон "Bridge Over Troubled Water" дууны аянд гулгажээ. Суй, Хан нар 2010 оны Ванкуверийн наадмаас хойш хосын төрөлд алтан медаль хүртсэн Хятадын анхны уран гулгагчид болсон бөгөөд 2018 оны Пёнчан наадмаас энэ төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ.

Суй ялалт байгуулсныхаа дараа уламжлал ёсоор уран гулгалтын хосын төрөлд эрэгтэй нь өндөр, эмэгтэй нь жижигхэн байх ёстойг онцлоод, түүнийг эвдэж, түүх бүтээсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн аж.

2010 оны Ванкуверийн олимпийн уран гулгалтын тэмцээний хосын төрөлд Хятадын тамирчин Шэнь Сюэ, Жао Хунбо нар анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бол Суй Вэнжин, Хан Цун нар Хятадын хоёр дахь олимпийн аварга хосоор шалгарав.

“Пёнчан-2018” олимпоос 0.43 онооны зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн хос ийнхүү эх орондоо мөрөөдлөө биелүүлжээ. Тэд 2015 оноос хойш оролцсон олон улсын бүх тэмцээнийхээ шагналын тавцанд зогссон байна.

“Бээжин-2022” оны өвлийн олимпийн наадамд БНХАУ есөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны гуравдугаарт бичигдэж байна. Нийт 15 медаль хүртсэнээр тэргүүллээ хадгалж буй бөгөөд дөрвөн жилийн өмнө Пёнчанаас авсан нэг алттай харьцуулахад мэдэгдэхүйц ахисан үзүүлэлт юм. Түүний араас 11 алтан медаль хүртсэн Герман удаалж байна.

“Бээжин-2022” олимпийн наадам өнөөдөр буюу 2022.02.20-ны Ням гаригт хаалтаа хийхтэй холбогдуулан Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ноос Хятадын ард түмний хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Олимпийн цом гардуулжээ. Мөн ОУОХ-ны тэргүүн Томас Бах "Бээжин-2022 Хятадын ард түмний дэмжлэггүйгээр ийм өндөр түвшинд зохион байгуулагдах боломжгүй байсан” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: CNN, XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж