Их Британи “ОХУ-ын худал мэдээллийг илчлэх төв” байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Их Британи “ОХУ-ын худал мэдээллийг илчлэх төв” байгуулжээ

Их Британи “ОХУ-ын худал мэдээллийг илчлэх төв” байгуулжээ
Britain's Foreign Secretary Elizabeth Truss speaks during the Munich Security Conference in Munich, Germany, Saturday, Feb. 19, 2022. (AP Photo/Michael Probst)

Их Британийн Гадаад хэргийн яам Украины асуудалаар "ОХУ-ын худал мэдээллийг илчлэх төв” байгуулснаа зарлав. Тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбогдуулан засгийн газрын мэдээллийн төв байгуулснаа зарлаж, үйл ажиллагаа нь "Оросын худал мэдээлэлтэй тэмцэхэд чиглэнэ" гэж мэдэгджээ.

Трасс Ням гаригт "The Mail" сэтгүүлд "Энэ сарын эхнээс ОХУ-аас худал мэдээлэл тараасан 40 тохиолдол илэрсэн. Бид үүнтэй тэмцэхийн тулд маш их зүйл хийж байна. Бид энэ хүрээнд ОХУ Киевт "утсан хүүхэлдэйн дэглэм” тогтоож, түүнийг хэрэгжүүлэхийг оролдсон төлөвлөгөөг илчиллээ. Өнгөрсөн долоо хоногт бид хуурамч мэдээллийн хэрэг хоёр дахин нэмэгдсэнийг тогтоож баримтжуулсан" гэж ярьжээ.

Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн нэмж хэлэхдээ, вант улсын яамдын мэргэжилтнүүд оролцох шинэ төвийн үүрэг нь "ОХУ-ын ташаа мэдээлэл түгээх үйл ажиллагаа"-ны талаарх мэдээллийг түгээх явдал юм. "Хүйтэн дайны төгсгөлд бид мэдээллийн хэлтсээ татан буулгасан ч Орос буулгаагүй. Бид олон жилийн турш Оросын ташаа мэдээлэлтэй тулгарсан. Бид ОХУ-ын үйл ажиллагаанд хариу үйлдэл үзүүлж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үнэнд үл нийцэх мэдэгдэл хийсээр байх ёсгүй" гэж Трасс онцлон тэмдэглэжээ.

Лондон айж байна

Трасс мөн Путинд Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлаас хэтэрсэн геополитикийн амбиц бий гэж мэдэгдээд, "Балтийн болон Баруун Балканы орнууд ч эрсдэлд байна" гэж хэлсэн байна.

Лавров ба Хятад

Москвад хоёрдугаар сарын 10-нд уулзсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар сэтгүүлчийн асуусан асуултад Трасс хариулахдаа түүнийг "маш хуучинсаг" дипломат гэж нэрлээд, "Тэр ЗХУ-ын үеэс л өндөр албан тушаалд ажилласан" гэж хэлжээ.

Үүнээс гадна Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн сүүлийн жилүүдэд Орос, Хятадын харилцаа өргөжиж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. "Хятад, Орос хамтран ажиллаж байгаа нь миний сэтгэлийг зовоодог. Хятад улс НАТО-гийн гишүүн байх ёстой. Мэдээжийн хэрэг, бид Хятадтай худалдаа хийх хэрэгтэй ч стратегийн хувьд тэднээс хамааралтай байх ёсгүй" гэжээ.

"Орос улс хэнд ч аюул занал учруулахгүй"

Сүүлийн үед барууны орнууд оросууд Украинд халдаж болзошгүй гэх мэдэгдэл хийх болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээлэл үндэслэлгүй, худал болохыг мэдэгдээд, "Орос улс хэнд ч аюул занал учруулахгүй" гэж онцолсоор буй юм. Үүний зэрэгцээ тэрбээр ийм мэдээллийг үнэн болгохын тулд өдөөн хатгалга явуулахыг үгүйсгээгүй бөгөөд Украины зүүн өмнөд нутгийн хямралыг хүчээр зохицуулах оролдлого нь хамгийн ноцтой үр дагаварт хүргэхийг анхааруулсан билээ.

Эх суралж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж