Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын ирц 93.3 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын ирц 93.3 хувьтай байна

Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын ирц 93.3 хувьтай байна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхлээд долоо хоног өнгөрөв. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагууд бүгд танхимын хичээлээ хэвийн явуулж байна.

Нийслэлийн зарим цэцэрлэгийн барилга байгууламжийн асуудалтай холбоотойгоор 96.6 хувь нь хүүхдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Харин Увс аймагт -40 хэм хүртэл хүйтэрч, эрч нь буурахгүй байгаатай холбогдуулан цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хойшлуулах шийдвэр гаргасан ч хоёрдугаар сарын 17-нд эхлүүлсэн байна.

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа танхимаар эхэлсэнтэй холбоотойгоор Covid-19-ийн шалтгаант өвчлөл хүүхдийн дунд нэмэгдээгүйг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

2022 оны хоёрдугаар сарын 17, 18-ны байдлаар бүх шатны боловсролын байгууллагуудын суралцагчдын ирцийн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн авч үзэхэд:

Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сурагчдын 93.3 хувь, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 77.4 хувь, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 77.9 хувь нь танхимаар хичээл, сургалтдаа хамрагдаж байгаа аж.

Харин ЕБС-ийн сурагчдын 0.6 хувь, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 7 хувь, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 11 хувь нь тус тус зайнаас суралцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж