"Дохионы хэлний багшийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

"Дохионы хэлний багшийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай"

"Дохионы хэлний багшийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай"

“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг /2022.02.18/ өдөр зохион байгуулагдав. Тус хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Илтгэл хэлэлцүүлсэн судлаачид "Сонсголын бэрхшээлтэй хүн сонсох боломжгүй болохоос чадваргүй гэсэн үг биш . Тэдний эх хэл бол дохионы хэл. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг төрсөн цагаас эхлэн эрт оролцооны хөтөлбөрт хамруулах хэрэгтэй. 0-3 насанд дохионы хэлд эцэг, эхийн хамт сургах нь ач холбогдолтой гэж дүгнэжээ.

Тус хэлэлцүүлгээр монгол дохионы хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хичээл оруулах, багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулж, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хөндөв. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хос хэл соёлын арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг сургаж, орон нутгийн багш нарыг сургаж, чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон.

Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бичгийн хэлний чадвар, боловсролын чанарыг сайжруулахад хичээл сургалтын үйл ажиллагааг дохионы хэл дээр хөтлөн явуулах, сургалтын хөтөлбөрийн тохирцыг шинжлэн судлах, багш, эцэг эхчүүдийн дохионы хэлний чадварыг хөгжүүлэх, дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн орон тоо бий болгох, сонсголгүйн боловсролын талаар судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Дашрамд дурдахад, Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр, 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 644 хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээрээс 530 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 61 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурдаг байна.

Эх сурвалж: БШУЯ, БЕГ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж