А.Ариунзаяа сайд уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

А.Ариунзаяа сайд уучлалт хүсэв

А.Ариунзаяа сайд уучлалт хүсэв

Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийгдээгүй үлджээ. Мөн 15 мянган цалинтай ээж, аавын сарын тэтгэмжийн 50000 төгрөг дансанд нь ороогүй байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан эцэг эхчүүдээс уучлалт хүсэв.

Тэрбээр "Өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр 1.033.283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдсэн байна. Бид Сангийн яамтайгаа хамтран ирэх долоо хоног буюу хоёрдугаар сардаа багтааж дээрх нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ.

Цалинтай ээжийн тэтгэмж болох 50000 төгрөгийн олголтод алдаа зааж, 135 мянган ээж (аав)-ийн олголт хэвийн орж, 15 мянган ээж (аав)-ийнх ороогүй байна. Дээрх мөнгө нь олгодоогүй хүмүүсийн тэтгэмжийг Даваа гаригт буюу 21-24-ний хооронд шилжүүлнэ" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр и-баримт, эсвэл и-халамжаар хүсэлт илгээсэн эцэг эхчүүдэд хандан хүсэлтээ дахин нягтлахыг хүсэв. Учир нь хүсэлт илгээсэн сарууд нь цэнхэртэж харагдах бол ирүүлээгүй нь цагаанаар харагдах аж. Мөн халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болох юм байна.

А.Ариунзаяа сайд “Эцэг, эхчүүдээс гуйх нь, хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. И-халамжаар орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, и-халамж цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж